Өвөрхангай аймгийн аймгийн төвөөс 92 км зайд Агуйт хэмээх газар орших Өлзийт сумыг хүн ам, мал ахуйтай нь хамт нүүлгэн шилжүүлэхээр болжээ.
Тодруулбал, далайн түвшнээс дээш 2000 метрт орших тус сумын төв нь цэвдэгтэй газарт байдаг тул өвөлдөө цас их орж, маш хүйтэрч малын тоо толгой ихээр хорогддог байна. Тиймээс сумын захиргаа болон ИТХ-аас иргэдийнхээ дунд сумын төвөө нүүлгэх санал асуулга явуулахад нийт иргэдийн 86,2 хувь дэмжжээ.
Өлзийт сумын төвд одоогоор 700 гаруй иргэн амьдардаг бөгөөд сумын төвийг Зэгстэйн гүүр болон авто замын ойролцоох 1-р багийн нутагт шилжүүлэхээр болсон байна.
Харин сумын төвийн барилга байгууламжуудыг тус нутагт хэвээр нь үлдээж Өлзийт, Сант, Есөнзүйл сумдын багийн нэгдсэн төв болгох ажээ.