Өвөрхангай аймгийн “Шинэ Арвайхээр” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус аймагт ажиллах үеэрээ танилцаад уг төлөвлөлтийг дэмжихээ илэрхийллээ.
Орон сууцны энэ хорооллын цахилгаан, дулаан, цэвэр усны шугамын зураг төслийг боловсруулснаа аймгийн удирдлага танилцуулаад дэд бүтцийг нь хийх хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгуулах саналтай байгаагаа хэллээ.
Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төв бүрийг хот болгох зорилт тавьсан. Энэ зорилтын хүрээнд зөв төлөвлөлтийг Засгийн газар дэмжинэ, орон сууцны 5-9 давхар барилгууд өрөөд Улаанбаатар шиг хотууд бий босгоод байх зохисгүй гээд орон сууцны хорооллынхоо дэд бүтцийг дагуулаад амины орон сууц барих боломжийг иргэдэд олгох нь зүйтэй гэж Ерөнхий сайд хэлж байлаа.
Арвайхээр хотын орон сууцны хорооллын шинэ төлөвлөлтийн бүсэд 1200 айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, дотуур байр, өрхийн эмнэлэг, соёлын төв, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулж, 2018 онд бүрэн ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.
Арвайхээр хотын орон сууцны хорооллын шинэ төлөвлөлтийн бүсэд 1200 айлын орон сууц, цэцэрлэг, сургууль, дотуур байр, өрхийн эмнэлэг, соёлын төв, цэцэрлэгт хүрээлэн зэргийг байгуулж, 2018 онд бүрэн ашиглалтад өгөхөөр төлөвлөжээ.
Аймгийн удирдлагууд орон сууц барих барилгын компаниудад газар үнэгүй олгож байгаа бөгөөд тус аймагт нэг ам.метр талбайн үнэ 750 мянган төгрөг байна. Энэ үнэ сүүлийн жилүүдэд тогтвортой байгаа гэж аймгийн Засаг дарга хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.