Портер, Истана мөргөлдсний улмаас 17 хүн гэмтэж нэг хүн нас баржээ

Орон нутгийн замд хураа тохируулаагүйн улмаас осол гардаг. Өчигдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эмээлт багийн нутаг “Бүрд” гэдэг газар /аймгийн төвөөс 35 км зайтай/ автозамын зорчих хэсэгт 40-29 ӨВА улсын дугаартай “Портер” загварын автомашин, 25-51УБР улсын дугаартай “Истана” загварын автомашинтай мөргөлдөж олон тооны хүн гэмтсэн байна. Хэргийн газарт “Портер” загварын автомашинд зорчиж явсан иргэн С /34 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан нас барсан байсныг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн иргэн Т /28 настай, эрэгтэй/-ийн хөлийн дунд чөмөг хугарсан бол “Истана” загварын автомашинд зорчиж явсан 23-74 насны 11 том хүн, 2-14 насны 5 хүүхэд хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд гэмтсэн байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн аймгийн ЯТТөвд хүлээлгэн өгсөн байна.

bbf946b032371de17687c2383f1f31bc

Санал болгох мэдээ

МОНГОЛ УЛСАД ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАЙГУУЛАГДСАН ТУХАЙ

Ардын Гэгээрүүлэх яамны ажлын тухай гэгээрүүлэх яамны сайд агсан Жамьянгийн тавьсан илтгэлээс (Ардыг гэгээрүүлэх яамны …