Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн алга болоод эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлсэн талаар өмнө мэдээлсэн. 50 настай, эрэгтэй М 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдөр өгчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, орон нутгийн 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн …
Орон нутаг
September, 2015
-
22 September
Баруун бүсэд зам дагаж хөгжил ирнэ
Баруун бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төслийн Толбо нуур-Хашаатын даваа, Хашаатын даваа-Шургийн гүүр, Цагаан нуур-Улаан байшинт чиглэлийн 3 багцын замын ажлын нээлтийн ажиллагаа болов. Нээлтийн үйл ажиллагаанд Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга Х.Дармен, Зам барилгын ажлын хяналт зөвлөхийн багийн ахлах Ч.Энхжаргал, Чайна Хуаши компанийн орлогч захирал У Юун болон тус компаний …
-
21 September
Орхончууд “Бага олимп” зохион байгуулна
Орхон аймагт аравдугаар сарын 7-11-нд “Эрдэнэт-бага олимп” спортын наадам зохиогдох гэж байна. “Бага олимпоос их олимпийн оргил өөд” гэсэн уриатай тус наадам жүдо, чөлөөт бөх, үндэсний бөх, волейбол, сагсан бөмбөг, хөлбөмбөг, мини марафон, ширээний теннис, шатар гэсэн спортын есөн төрлөөр болох юм. Тус аймгийн сум, багийн иргэдийн спортоор хичээллэх идэвх санаачлагыг сэргээх, авьяаслаг, өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, 2016 оны …
-
21 September
Цагаан зээрт дохиололтой хүзүүвч зүүжээ
Дорнодын талд бэлчээрлэх цагаан зээрийг хамгаалах зорилгоор дохиолол суулгаж эхэлжээ. Судалгааны багийнхан энэ сарын 1-нээс эхлэн Тосон хулстайн байгалийн нөөц газарт арав гаруй цагаан зээрт дохиолол тавьжээ. Цагаан зээрт дохиолол суулгаснаар нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг нь илрүүлэн тогтоох судалгаа шинжилгээний чухал ач холбогдолтой аж. Энэхүү ажлыг ШУА, Байгаль хамгаалах нийгэмлэг зэрэг байгууллага хамтран хийж байна. Ангийн улирал эхэлснээр цагаан зээрийг сүргээр …
-
21 September
Баян-Өлгийд нэг иргэн сураггүй болоод 10 гаруй хонож байна
Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын Цул-Улаан багийн иргэн М /50 настай, эрэгтэй/ 2015.09.10-ны өдрийн 20:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 13:20 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас 9 албан хаагч, орон нутгаас 14 иргэн, нийт 23 хүн, 10 техник хэрэгсэлтэйгээр Ховд голын Абкейн арал гэдэг газар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
-
18 September
Ховд аймаг, Дэ Нэйче Консерванси байгууллагын хооронд хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ
Дэ Нэйче Консерванси \TNC\ байгууллага нь манай дэлхийн амьдралын олон янз байдлын төлөөлөл болох байгаль, амьтан, ургамлын бүлгэмдэл тэдгээрийн оршин тогтноход чухал ач холбогдол бүхий эх газар болон усан орчныг хамгаалах эрхэм дээд зорилтыг тавин ажилладаг ба 60 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухааны туршлага дээр үндэслэн хөгжлийн үйл ажиллагааны нөлөөллийг бууруулахын тулд хөгжлийн төслийн зөвшөөрөл олгох явцад шинжлэх ухааны үндэслэлтэй …
-
17 September
“Ерөөлийн цацалтай нутаг ээж” уран бүтээлийн дээж тоглолт болно
Ховд нутагтаа ажиллаж хөдөлмөрлөн уран бүтээлээ туурвидаг яруу найрагч, ая зохиогч, Дөргөн сумын харьяат Басангийн Оюунхүү өөрийн уран бүтээлийн дээжис тоглолтоо тун удахгүй нийслэлчүүддээ өргөн барих гэж байна. “Ерөөлийн цацалтай нутаг ээж” уран бүтээлийн дээжис тоглолт 2015 оны 09 сарын 20-нд МҮЭСТО-д 15 цагаас болох юм. Тоглолтын билетыг 89999850, 88302892 дугаарын утсаар холбогдон захиалж болох гэнэ. Уран бүтээлийн дээж тоглолтын …
-
17 September
“Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” тоглолтондоо Ховдчуудыг урьж байна
Саяхан нийслэл Улаанбаатар хотноо олон ястны өлгий Ховдчууд “аймаг сурталчилах өдрүүд”-ийг амжилттай зохион байгуулсан. Энэ хүрээнд орон нутагтаа ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвидаг уран бүтээлчдээ дэмжих зорилгоор нийслэлд уран бүтээлийн дээжис тоглолтуудыг зохион байгуулах гэж байна. Ховд аймгийн ХДТ-ын найрал дууны багш, хөгжмийн зохиолч, МУСТА Халхын Эрхэмбаяр “Уул ус маань үгүйлээд байдаг юм гэнэ лээ” уран бүтээлийн дээжис тоглолтоо Улаанбаатар …
-
17 September
Дорнод аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 2015 оны 09 дүгээр сарын 15-18–ны өдрүүдэд бүх аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Сургуулийн нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо. ОБЕГ-ын штабын дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар нээлтийн ажиллагаанд оролцож сургуулийн явцтай …
-
17 September
Ургац хураалт 1,4 хувьтай байна
Дорнод аймгийн хэмжээнд энэ сарын 10-ны байдлаар улаан буудай 800 га, тосны ургамал 740 га, гурвалжин будаа 800 га, эмийн ургамал 800 га-д тус тус ангилан хадалт хийж ургац хураалт 1,4 хувьтай байна. Халхгол сумын “Үйзэн тал” ХХК улаан буудайн анхны хураалтыг хийж 180 га шуудаар хурааж 310 тн ургац хураан авч 41,9 тн улаан буудайг Дорнод гурилын үйлдвэрт тушаав. …
-
17 September
Уурхайн гүнд орсон БНХАУ-ын 3 иргэний нэгний цогцсыг гаргажээ
Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхайд БНХАУ-ын 3 иргэн уурхайн гүн рүү ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлагыг 2015.09.16-ны өдрийн 16:45 цагт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 1 иргэний цогцсыг 2015.09.16-ны өдрийн 22:20 цагт гаргасан байна. Үргэлжлүүлэн эрлийн …
-
11 September
Олон ястан Ховдчууд Чингис хааны талбайг “эзэгнэлээ” /фото/
Нийслэл Улаанбаатар хотноо олон ястны өлгий “Ховд аймгийн өдрүүд” болж байна. Үхрийн бөөр шиг алаг хэрнээ Ихрийн сэтгэлтэй олон ястан үндэстэн өчигдөр аймаг сурталчилах арга хэмжээний нээлтээ улсын нийслэлийн төв Чингис хааны талбайдаа сүр дуулиантайхан хийлээ. Захчин, дөрвөд, мянгад, торгууд, өөлд, урианхай, казах, халх гээд олон ястнууд үндэснийхээ хувцас хэрэглэлээр гоёж, бүжиг наадмаа хийн, идээ ундаагаа дэлгэж Улаанбаатарчуудыг “ангайлгалаа”. Чингис …
-
10 September
“Ганга нуурын чуулган” Монголын гангараа болно
Дарьгангачуул ёс заншил, түүх соёлын өвөө дэлгэж, өөрсдийн төдийгүй зочид, гийчдийнхээ нүдийг бүлтийлгэж хэдэн өдөр чуулав. Мэддэг нэг нь “Энэ чинь ийм учиртай” гээд ярих юм. Гэхдээ тэр нь хуруу дарам цөөн. “Яасан сонин юм бэ, пөөх хачин аа” гэж ирээд л уулга алдах нь энүүхэнд. Заримынх нь нүд орой дээрээ гарах нь халаг болж зургийн аппарат, гар утсаараа зураг …
-
9 September
Маргааш Чингис хааны талбайд Ховдын олон ястнууд “чуулна”
Уулс, үүлс, тарвасны өлгий болсон холын цуутай Ховд нутгийнхан энэ өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо “Ховд аймгийг сурталчилах өдрүүд”-ийг зохион байгуулах гэж байна. Маргааш нийслэлийн төв талбай болох Чингис хааны талбайд 10 цагаас аймаг сурталчилах өдрүүдийн нээлтийн үйл ажиллагаа болох аж. Нээлтийн үеэр олон угсаатны өлгий болсон Ховд аймгийн 16 сумын ардын авьяастнуудын урлагийн тоглолт болохын зэрэгцээ сум тус бүр гэр барих …
-
9 September
Б.Цэвээнравдан:Ховд аймаг баруун бүсийн төв болон хөгжиж байна
Улаанбаатар хотноо “Ховд аймгийн өдрүүд” болохоор бэлтгэл ажлууд нь базаагдаж байна. Энэ үеэр Ховд аймгийн засаг дарга Б.Цэвээнравдантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. – Сүүлийн гурван жилийн дотор 1200 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон- – Нийслэлд зохион байгуулагдах “Ховд аймгийн өдрүүд”-ийн талаарх ерөнхий мэдээллээр ярилцлагаа эхлүүлэх үү? – Аймгийн ИТХ-аас гарсан шийдвэрийн дагуу олон угсаатны өлгий болсон “Ховд аймгийн өдрүүд”-ийг Нийслэлд …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл