Орон нутаг

October, 2015

  • 5 October

    БСШУ-ны сайд Л.Гантөмөр Ховд аймагт ажиллав

    УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр 9-р сарын 30-ны өдөр Ховд аймгийн боловсрол, соёлын байгууллагын дарга, эрхлэгч нар, төрийн албан хаагчидтай уулзав. Уулзалтад аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан оролцож олон улсын болон монголын багш нарын өдрийн баярын мэнд дэвшүүллээ. Тэрээр аймгийн цаг үеийн ажлыг танилцуулж, аймаг орон нутгийн ажил бүх салбарт өөдрөг байгааг дурьдаад боловсролын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж …

  • 2 October

    Говь-Алтай аймгийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлжээ

    Говь-Алтай аймгийн прокурорын газраас Монгол Улсад Прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жил, Говь-Алтай аймгийн Прокурорын газар үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн арга хэмжээг 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд төр захиргаа, хууль сахиулах, хэрэгжүүлэх байгууллагуудыг хамруулан тэмдэглэн өнгөрүүллээ. Ойн арга хэмжээний хүрээнд “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг аймаг орон нутгийн хэмжээнд зохион …

  • 2 October

    УИХ-ын гишүүн Д.Батцогт Ховд аймгийн Зэрэг суманд ажиллав

    УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр 2015 оны аравдугаар сарын 01-ний өдөр  Зэрэг суманд ажиллав. Уулзалтын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулж, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэгдэж, УИХ-ын чуулганаар батлагдсан хуулиуд болон 2015 оны УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх зарим хууль …

September, 2015

  • 30 September

    Зам тээврийн ослын гаралтын талаар судалсан байна

    Дундговь аймгийн прокурорын газраас орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэргүүд тэр дундаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор тус аймгийн хэмжээнд 2014, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гарсан зам тээврийн осол, хэргийн талаар судалгаа хийсэн байна. Судалгааны дүнд зам тээврийн осолтой холбоотой …

  • 30 September

    Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгт Ховд аймаг 95,68 хувьтай шалгагдлаа

    Монгол улсын Ерөнхий сайдын 2015 оны 124 дүгээр захирамжаар “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлт”-ийн улсын үзлэгийг орон даяар зохион байгуулах шийдвэр гарсан. Энэ хүрээнд тус үзлэгийг зохион байгуулах ажлын хэсгийн 3 хүний бүрэлдэхүүнтэй баг манай аймагт 9-р сарын 25-наас эхлэн 4 өдөр ажиллаа. Аймгийн хэмжээнд тус үзлэгт хамрагдах 17 сумын 103 байгууллага, Засаг даргын эрхлэх асуудлын …

  • 29 September

    Ховд аймагт 1080 Цэнд-Аюуш бурхан аравнайлах ёслол боллоо

    Одоогоос 5 жилийн өмнө Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн санаачилга, сүсэгтэн олны өргөл хандиваар одоогийн Ганданпунцагчойлин хийд сүндэрлэн боссон билээ. Ингэснээр Ховд нутгийн зон олон бурхан номдоо сүслэн залбирах, шашин номынхоо үйл ажиллагааг нэг дороос авах боломжтой босноороо онцлогтой. Нөгөөтэйгээр монголчуудын соёлын өвийг хадгалан хойч үедээ уламжлуулахаас эхлээд аймаг орон нутгийн бүтээн байгуулалтанд үнэтэй хувь нэмрийг оруулсан гэж хэлж болно. …

  • 29 September

    Ховд аймаг жүдо бөхийн бэлтгэлийн ордонтой боллоо

    Япон улсын ЗГ-ын “Соёлын өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар манай аймагт “Жүдо бөхийн бэлтгэлийн ордон” баригдаж, 9-р сарын 27-ны өдөр нээлтийн үйл ажиллагаа болов. Нээлтэнд ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа, МЖБХ-ны \Монголын жүдо бөхийн холбооны\ ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, Япон улсын Элчин сайдын яамны …

  • 29 September

    Хөвсгөлд их хэмжээний цас орсноор иргэд цасанд боогджээ

    Хөвсгөл аймагт их хэмжээний цас орсноор өнгөрөгч бямба гарагт тус нутагт явсан тээврийн хэрэгслүүд зорчих боломжгүй болж, иргэд цасанд боогджээ. Улмаар аймгийн Онцгой байдлын газраас тусламж дуудаж, гаргуулсан байна. Мөн тус аймгийн Ханх сумын Цураг багийн нутаг “Их сант”-ын даваанд /Ханх сумын төвөөс баруун урд зүгт 80 км-т/ дөрвөн автомашин, 19 зорчигч цасанд боогдож явах боломжгүй байсныг аймгийн Онцгой байдлын …

  • 28 September

    С.Бямбацогт гишүүн Хэнтий аймагт ажиллалаа

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын ахалсан баг “Бид хамтдаа” аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров сум, Бэрх тосгонд ажиллаж ард иргэдтэй уулзлаа. Тэрээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулж, иргэдийн асуултад хариулан, санал хүсэлтийг нь сонссон юм.                Бэрх тосгон нь Батноров сумын VII багт харьяалагддаг аж. Тиймээс төрийн …

  • 28 September

    Төвийн бүсийн АН-ын гишүүд чууллаа

    Монгол хүн эрх чөлөөтэй болж, аюулгүй орчинд ажил орлоготой, эрүүл саруул, ирээдүй хойч нь эрдэм боловсролтой байх алсын харааг зорилгоо болгон Ардчилсан нам 2012 оны сонгуульд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд “Монгол хүн 2020-Өнөөдөр, маргаааш…” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангайн бүсэд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр төвийн бүсийн аймгууд Дархан-Уул аймагт чуулж байна. Энэхүү чуулганд Өмнөговь, Орхон, …

  • 28 September

    “Баруун Монгол”-ыг судлаачдын олон улсын чуулган боллоо

    “Баруун Монгол түүний хил залгаа нутгийн байгалийн нөхцөл, ард түмний хэл соёл” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ховд аймаг дахь Ховд их сургууль дээр 2015 оны 9 сарын 18-20-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөв. Энэ хурлыг 1993 онд анх санаачилан явуулж, түүнээс хойш хоёр жил тутамд нэг удаа, Монгол, Орос, Хятад улсуудад зохион байгуулагдаж хэвшсэн бөгөөд өдгөө арван хоёр …

  • 26 September

    Бурхын голд 3 настай хүүхэд осолджээ

     Завхан аймгийн Алдархаан сумын Мандат багийн “Таван Улиас” гэдэг газар /Аймгийн төвөөс 35 км-т/ Б /3 настай, эрэгтэй/ 2015.09.24-ний өдөр 12:00 цагийн орчим гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй болсон тухай мэдээллийг 2015.09.24-ний өдрийн 19:35 цагт хүлээн авчээ. Ингээд тус аймгийн Онцгой байдлын газрын 9 албан хаагч, 1 автомашин, Цагдаагийн 28 албан хаагч, 3 автомашин, орон нутгийн 30 иргэн, 5 автомашин, 4 мотоцикль …

  • 26 September

    Хөвсгөл аймгийг Сүхбаатарын одонгоор шагнав

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 126 дугаар зарлигаар Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадам, Ардчилсан хөдөлгөөний 25 жилийн ойг тус тус тохиолдуулан Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний төлөөх үйлсэд түүчээлэн оролцож, эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд …

  • 23 September

    Эрдэнэт –2040 он хүртэлх сорилт боломжууд

    “Эрдэнэт – 2040” хөгжлийн форумд зориулав 40 хүрэхгүй жилийн түүхтэй, Эрдэнэт хотоор овоглож энэ газар шороонд төрсөн унаган хүүхдүүд нь дөнгөж дөчин насыг шүргэж байгаа залуухан хотод бид амьдардаг. Гэхдээ Монголчууд бидний ярьдгаар түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр илүү хэмээн хэлдэгчлэн Эрдэнэт хот маань өдгөө Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувийг үйлдвэрлэж, улсын төсвийн хамгийн гол бүрдүүлэгч болж байна. …

  • 23 September

    Шантааж хийх гээд чадахгүй болохоороо хэвлэлээр худал мэдээлэл тараасан гэв

    Архангай аймгийн Цэнхэр сумын иргэд болон тус сумын нутагт олборлолт явуулж буй “Монгол газар” компаний төлөөлөл өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Саяхан хэвлэл мэдээллийн хэрэгслээр Орхон голыг онц их хэмжээний бохирдолтой байна. Үүнд нэр бүхий уул уурхай компаний буруутай гэдэг мэдээлэл цацагдаж байсан. Тэгвэл тус компани болон сумын иргэдийн мэдээлснээр Орхон голыг бохируудж, улаанаар нь эргүүлсэн гэдэг нь худал юм байна. …