Ховд аймагт “Икэлийн эгшиглэн” уралдаан болно


Зорилго:

Ховд аймгийн олон ястан, баруун Монгол түмнийхээ давтагдашгүй өв соёл, ардын уламжлалт урлагийг дэмжих, сурталчлах, хүүхэд залуус, хойч үедээ өвлүүлэн үлдээх, тэдний авьяас чадварыг нээн илрүүлэх, ардын авьяастнуудыг төрүүлж, урамшуулан дэмжих зорилгоор “Ихэлийн эгшиглэн” шилдэг морин хуурч шалгаруулах 10 дахь уралдааныг зохион байгуулж байна. Уралдаанаар шилдэг морин хуурч, шилдэг цуурчин, товшуурчин, доомборчин зэрэг язгуур урлагийн зэмсэгийн төрөл болон бий билгээчин, хөөмийчдийг шалгаруулна.

Энэ удаа 2006 оноос хойш зохион байгуулж ирсэн шилдэг морин хуурч шалгаруулдаг “Ихэлийн эгшиглэн” уралдааныг олон төрөлтэйгөөр өргөтгөн зохион байгуулж байна.

Хэзээ, хаана:

Уралдаан Ховд аймгийн Манхан суманд 2015 оны 10 дугаар сарын 30, 11 дүгээр сарын 1-ний өдрүүдэд сумын Соёлын төвд зохион байгуулна.

Уралдаанд оролцох:

Уралдаанд Ховд аймгийн сум бүрээс 16 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Үүнээс ардын авьяастнууд 14 хүн (морин хуурч, болон дээр нэрлэсэн язгуур урлагийн төрөл багтана) ахлагч 1, жолооч 1 байна.

Уралдаанд зөвхөн ардын авьяастан оролцоно. Мэргэжлийн болон энэ чиглэлээр суралцаж буй оюутан оролцохгүй.

Уралдааны төрөл ба байр:

Төрөл

Хүүхэд

Насанд хүрэгчид

Морин хуур (Хамтлаг)

1, 2, 3-р байр

1, 2, 3-р байр

Морин хуур (Гоцлол)

1, 2, 3-р байр

1, 2, 3-р байр

Товшуур (тууль, магтаал), хөөмийн төрөл

Тэргүүн байр, Тусгай байр

Тэргүүн байр, Тусгай байр

Цуур, доомборын төрөл

Тэргүүн байр, Тусгай байр

Тэргүүн байр, Тусгай байр

Бий биелгээ

1, 2, 3-р байр

1, 2, 3-р байр

Жич:

Хүүхдийн ангилалд 7-оос дээш 16-аас доош насны хүүхэд оролцоно.

Товшуур, цуур, доомбор нь язгуур урлагийн төрөлтэй хосолж болно.

Зохион байгуулалт:

Оролцогчдын тоо, хязгаар: 16 сумаас (1 сумаас 16 хүн хүртэл) 256 хүн, аймгийн төвөөс 25 хүртэлх хүн. Нийт 281 хүн.

Оролцогчдыг уралдааны урд өдөр бүртгэж мандат олгоно.

Уралдааны нээлтийн үйл ажиллагаанд Соёлын төвийн жүжигчид дэмжин оролцох ба ард иргэдэд нээлттэй үзэж сонирхуулна.

Уралдаант шалгаруулалт 2 өдөр үргэлжилнэ. 2 дахь өдрийн орой нь шалгарсан ардын авьяастнуудын “Гала” тоглолтыг зохион байгуулна.

Гала концертын үеэр УИХ-ын гишүүд, хүндэт зочид, дэмжигчид уралдааны шагналыг гардуулна.

Зохион байгуулалт:

Оролцогчдын тоо, хязгаар: 16 сумаас (1 сумаас 16 хүн хүртэл) 256 хүн, аймгийн төвөөс 25 хүртэлх хүн.

Оролцогчдыг уралдааны урд өдөр бүртгэж мандат олгоно.

Уралдааны нээлтийн үйл ажиллагаанд Соёлын төвийн жүжигчид дэмжин оролцох ба ард иргэдэд нээлттэй үзэж сонирхуулна.

Уралдаант шалгаруулалт 2 өдөр үргэлжилнэ. 2 дахь өдрийн орой нь шалгарсан ардын авьяастнуудын “Гала” тоглолтыг зохион байгуулна.

Гала концертын үеэр УИХ-ын гишүүд, хүндэт зочид, дэмжигчид уралдааны шагналыг гардуулна.

Морин хуурын гоцлол болон хамтлаг шалгаруулалт нь хүүхэд, насанд хүрэгчид гэсэн тус тусын ангиллаар явагдана. Нэг хүн нэг л хамтлагт оролцоно.

Гоцлол хөгжимчин хуурын 3 хөгөөр тус бүр дээр гурван өөр номерь үзүүлнэ. Үүнд:

Үндэсний ая татлага

Ардын аялгуу

Магтаж хуурдах гэх мэт

Эдгээрийг төрөл тус бүр дээр болон аль нэг төрлөөр дагнан гүйцэтгэж болно.

Морин хуурын хамтлаг нь 3-5 хүний бүрэлдэхүүнтэй хүүхдийн нэг, 3-5 хүний бүрэлдэхүүнтэй насанд хүрэгчдийн нэг хамтлаг байна. Хамтлаг бүрдүүлээгүй тохиолдолд сум 3-аас доошгүй морин хуурчдыг гоцлон хуурдах төрлөөр оролцуулж болно.

Хамтлаг нь шалгаруулалтад 3 номерь үзүүлнэ. Ардын ая, аялгуу, татлагаар магтаж хуурдах, дуулж хуурдах, цэцэлж хуурдах, хосолж хуурдах, бий биелгээнд хуурдах гэх мэт хэлбэрээр явагдана.

“Ихэлийн эгшиглэн” уралдааныг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар болон ивээн тэтгэгчидтэй хамтран зохион байгуулна.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …