Энэ сарын 07-ны өдөр аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан болон Олон улсын Тахь группын Ерөнхийлагч Реинхард Шиндриг нар болон Олон улсын Тахь группын төлөөлөгчид уулзав.
Уулзалтаар аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан аймаг орон нутагтай холбоотой цаг үеийн мэдээлэл өгч, Олон улсын Тахь группын үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтарч ажиллаж байгаа ба энэ гэгээлэг сайхан үйлсийг хийж байгаа тус группын хамт олонд талархал дэвшүүллээ.
Энэ үеэр Олон улсын Тахь группын Ерөнхийлагч Реинхард Шиндриг Тахийг сэргээн нутагшуулах төсөл цаашдаа илүү үр дүн, ач холбогдолтойгоор хэрэгжих болно. Ховд аймгийн удирдлагууд бидний төслийг дэмжин ажиллаж байдагт баяртай байгаагаа илэрхийлсэн юм. Мөн аймгийн Музейтэй хамтран ажиллаж, харилцаа холбоогоо бэхжүүлэх талаар санал солилцсон ба Тахийн булангийн нээлтэнд оролцлоо.
Аймгийн Музей Тахийн буланг Ховд аймагт Тахь хэзээ, хэдийд ирж байсан одоо хэрхэн амьдарч байгаа талаарх гэрэл зургаар тохижуулсан ба боршур, тараах материалыг ч бэлджээ.
Олон Улсын Тахь Групп Швейцарь болон Монгол улсад төрийн бус олон нийтийн байгууллагын статустайгаар байгуулагдаж тахь сэргээн нутагшуулах төслийг IUCN-ын журам, дүрмийн дагуу үргэлжлүүлэн хэрэгжүүлж ирсэн байна. Олон Улсын Тахь Группын үйл ажиллагааны үндэс нь Монгол улсын засгийн газартай байгаль хамгаалах урт хугацааны гэрээ байгуулж амжилттай хамтран ажиллаж байгааг онцолж байсан бол
Тахийн төсөл нь:
-Бүс нутгийн хөгжлийг дэмжин хамтран ажиллах
-Орон нутгийн иргэдийн нийгэм эдийн засгийг дэмжих, туслах
-Монголд тахийн талаарх мэдээ, мэдлэгийг нэмэгдүүлэн бий болгох
-Амьтны хүрээлэнд байгаа тахиудийг төв Ази руу тээвэрлэн хүргэх бэлэн байдлыг хангах
-Тахийн тээвэрлэлтийг зохион байгуулах
-Амьтдыг сэргээн нутагшуулахад туслах, байгальд зэрлэг амьтад, тахийн биеэ даан амьдрах чадварыг бий болгох
-Тахийн мониторинг судалгаа болон арчилгаа маллагааны ажлыг хариуцах
-Төслийг олон улсад сурталчлах, мэдээлэх
-Тахийг сэргээн нутагшуулах ажлыг бусад байгууллагууддтай холбож, хамтран ажиллах гэсэн зорилтыг биелүүлэхээр ажиллаж байгаа юм байна.