Ховд аймаг: Гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдлээ

download (3)Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Ховд аймгийн өдрүүд” арга хэмжээний хүрээнд Монголын урчуудын эвлэлийн байр “Art gallery”-д Ховд аймгийн гэрэл зурагчдын бүтээлийн үзэсгэлэн гарсан юм. Тус үзэсгэлэнд тавигдсан гэрэл зураг сонирхогчдын Өөр өнцөг групын 15 гаруй уран бүтээлчийн 140 гэрэл зургийн үзэсгэлэн аймгийн Хөгжимт драмын театрт нэлтээ хийлээ.

Дээрх үзэсгэлэнд тавигдсан гэрэл зургаас өөрт таалагдсаныг худалдан авч, нутаг усныхаа зургыг хайртай дотны хүмүүстээ бэлэглэх боломжтой ба та өөрийн хүсэлд хийцүүлэн зураг захиалах боломжтой юм.

Үзэсгэлэнд Ховд нутгийн аж амьдрал, өнөөгийн төрх, сумдын хайрхан уулс, мал аж ахуй, газар тариалан, амьтан ургамал, байгалийн үзэсгэлэн, цэцэг, жигүүртэн шувуудын дахин давтагдашгүй торгон агшиныг дурандаа буулгаж чадсан гэрэл зургууд тавигджээ.

http://www.khovd.gov.mn/

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …