Ховд их сургуулийн Солонгос хэл, соёлын төвийн нээлт болов

downloadХовд их сургууль гадаад харилцааны ажлын хүрээнд БНСУ-тай 10 гаруй жилийн хугацаанд шинжлэх ухаан, боловсролын төдийгүй төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Үүний нэг нь Халлим Соншим сургууль юм. Тус сургуультай хийсэн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ХИС-ийн суралцагчид төдийгүй орон нутгийн ард иргэдийн солонгос хэлний хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн ХИС-ийн дэргэдэх Солонгос хэл, соёлын төв албан ёсоор нээлтээ хийлээ.

Төвийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай багшлах хүний нөөц, материаллаг бааз, сургалтын хэрэглэгдэхүүнийг БНСУ-ын Койка олон улсын байгууллага ханган ажиллаж байна.
Солонгос хэл, соёлын төв нь суралцагчиддаа цэвэр тохилог орчинд номын сангийн болон байнгын өндөр хурдны интернэтийн үйлчилгээ авч, аудио болон видео хичээл, кинонуудаас үзэн мэдлээ ахиулж, сайн суралцвал БНСУ-ын их, дээд сургуулиудад өөрийн хүссэн мэргэжлээрээ төлбөрийн хөнгөлөлттэй элсэн суралцах боломжийг олгох юм.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …