“Чэйл эмнэлэг”-ийн төлөөлөл Ховд аймагт ажиллаж байна

11224635_637518503056336_6392657170680441262_nСолонгос улсын эмэгтэйчүүдийн “Чэйл эмнэлэг”-ийн эмч нар Ховд аймагт ажиллаж байна. “Чэйл эмнэлэг”-ийн дэд ерөнхийлөгч Tae Kyeong Kim, Нөхөн үржихүй ба үйргүйдлийн эмч Son il Pyo, менежер SuJin Lee, Ж.Нармандах нарыг аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Жаргалант сумын ИТХ-ын дарга Н.Энхтөр, БОЭТ-ийн дарга Т.Баяртогтох, Жаргалант сумын Засаг даргын орлогч Б.Батсүх, ИТХ-ын төлөөлөгч Д.Цээпил болон холбогдох албан тушаалтнууд хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Бүгд найрамдах солонгос улсдаа дээгүүрт ордог эмэгтэйчүүдийн “Чэйл” эмнэлэг, БОЭТ цаашлаад аймаг орон нутагтаа хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. “Чэйл эмнэлэг”-ийн удирдлагууд 2015 оны 10 дугаар сарын 15-нд манай аймгийн БОЭТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах санамж бичиг үзэглэх ба амаржих газарт үзлэг хийхээр төлөвлөжээ. Тус эмэнэлэг нь Солонгос улсдаа дээгүүрт ордог эмэгтэйчүүдийн эмнэлэг бөгөөд үргүйдэл, нөхөн үржихүйн эрүүл мэнд болон эмэгтэйчүүдийн талаарх бүхий л өвчлөлийг эмчилдгээрээ улсдаа тэргүүлдэг байна.

12088112_637518589722994_5568309634756655336_n 12088112_637518703056316_7717133569157965803_n

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …