Орон нутаг

January, 2017

  • 12 January

    2017 оны гүйлтийн цанын анхны тэмцээн хэнтий аймагт боллоо

    2017 оны гүйлтийн цанын анхны тэмцээн Хэнтий аймгийн Биндэр суманд “Чингис хааны цом”-ын тэмцээн 4 насны ангиллаар зохион байгуулагдаж дууслаа. Уг тэмцээнд ЗХ-ний тамирчид амжилттай оролцоод ирлээ. Тэмцээнд ЗХ-ний 311 дүгээр ангийн тамирчин тэргүүн ахлагч П.Гантулга, А.Энхтуул нар мөнгө, С.Дүүрэнбаяр хүрэл медаль, ЗХ-ний 330 дугаар ангийн тамирчин дэд ахлагч Э.Алтансоёмбо мөнгө, ЗХ-ний 084 дүгээр ангийн тамирчин сургагч ахлагч М.Оюундэлгэр Алт, ЗХ-ний 013 …

  • 11 January

    “Норд Бенз” маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж тээвэрлэж явсан дизель түлш нь асгарсныг аюулгүй болголоо

    Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Хадана ус” гэдэг газарт Норд Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж тээвэрлэж явсан дизель түлш асгарсан гэсэн мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг “Шунхлай” ХХК-ны 44 …

  • 10 January

    Ховд аймаг Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан АХА тэмцээн зохион байгуулав

    Монгол улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд  Ховд аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Тухайлбал аймгийн ЗДТГ, ИТХ, БСУГ хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд танин мэдэхүйн АХА тэмцээнийг зохион байгуулав. Тэмцээнд Жаргалант сумын 7 ЕБС-ийн 40 орчим сурагч оролцож, Монгол улсын Үндсэн хуулийн мэдлэг болон танин мэдэхүйн асуултаар оюуны чадвараа …

  • 9 January

    Хөвсгөл аймгийн Жаргалант сум шар усны үерийн улмаас онц байдал зарлалаа

    Хөвсгөл аймгийн Жаргалант суманд онц байдал зарлажээ. Учир нь, тус сумын Хөнжилийн гол, Мааньт голын дагуух айл өрх гудамж, хороолол шар усны үерт автсан байна. Иймд, өнөөдрөөс эхлэн энэ сарын 12-ныг дуустал онц байдал зарлажээ. Онц байдал зарласантай холбогдуулан сумын төвийн айл өрхийн 18-50 насны иргэд, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулж  үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.

  • 9 January

    Хавирга боомтоор адуу экспортлогдоогүй

    Дорнод аймгийн Хавирга боомтоор 2017 оны нэгдүгээр сарын 3-ны шөнө 1240 толгой адууг хилээр гаргасан тухай мэдээлэл зарим цахим хуудаснаа нийтлэгдсэн байна. Энэ нь баримт, үндэслэлгүй худал мэдээлэл бөгөөд Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш Монгол Улсаас нэг ч толгой амьд адуу экспортлогдоогүй болно. Дорнод аймгийн Хавирга боомтоор 2017 оны …

  • 9 January

    АН: Өвөрхангайхан эрх чөлөөнд, Баянхонгорчууд “Женко”-доо ямар хайртай юм бэ?

    АН-ын даргыг сонгох сунгаанд оролцож байгаа таван нэр дэвшигч хөлгийн жолоог хөдөө орон нутагруу залаад нэлээд хэд хонов. Тэд энэ сарын тавнаас эхлэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангайн намын гишүүдтэйгээ уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж явна. Нэгдүгээр сарын долооны өглөө Баянхонгор аймгийн төв Баянхонгор сум. Идэр ёсын хүйтэн хацар нүүр хайрч аймгийн төв нилдээ цасанд дарагджээ. Миний бие энэ аймагт анх …

  • 5 January

    Онцгой байдлын алба хаагчид ТҮК-ийн ажилчдад сэтгэлийн бэлэг өгч, “Өглөөний цай”-гаар дайллаа

    Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй ажиллаж, хотынхоо өнгө үзэмжийн төлөө зүтгэж явдаг зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн дэм өгч, халуун хоол, цайгаар дайллаа. Албан хаагчид тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын зам талбайн 43 үйлчлэгчийг “Өглөөний цай”-гаар дайлахын зэрэгцээ замын цас цэвэрлэж иргэдэд учирч …

  • 5 January

    Томуу, томуу төст өвчний дэгдэлтийг бууруулахаар ажиллаж байна

    Дорноговь аймгийн зорилтот бүлгийн айл өрхийн 0-3 насны хүүхдүүдэд томуугийн эсрэг вакцин хийж байгаатай холбогдуулан аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин өчигдөр Сайншанд сумын 2-р багийн “Гоёо мэнд” өрхийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус аймгийн томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 92 хувь нь 0-15 насны, үүнээс 77,9 хувь нь 0-4 хүртэлх насны хүүхдүүд байна. Улирлын чанартай томуу, томуу төст өвчин, амьсгалын замын …

  • 5 January

    Дорнод аймагт томуунаас үүдэн цэцэрлэгүүдийг түр хаажээ

    Дорнод аймгийн хэмжээнд ​томуу, томуу төст өвчний тархалт нэмэгджээ. Үүнтэй холбогдуулан 2017 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх аймгийн Засаг даргын захирамж гарчээ. Мөн тус аймгийн Хэрлэн сумын хэмжээнд ​томуу, томуу төст өвчний тархалт өндөр байгаа учир 2017 оны нэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг түр хаажээ. Б.Орхон Эх сурвалж:Дорнод аймгийн ЭМГ

  • 4 January

    “Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аян зарлалаа

    Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас албан хаагчдынхаа дунд “Номтой нөхөрлөж, мэдлэгээ түгээцгээе” аяныг зарлалаа. Энэхүү аян нь жилийн турш үргэлжлэх юм. Энэ хугацаанд хамгийн олон ном уншсан номын сайн нөхрийг тодруулах бөгөөд албан хаагчид жилийн турш хэн хамгийн олон ном уншсан, байгууллагынхаа номын санд хэчнээн ном хандивласан, уншсан номынхаа талаар мэдлэг, мэдээлэл болох зүйлийг хэрхэн яаж сонирхолтой хэлбэрээр бусадтайгаа хуваалцсан …

  • 2 January

    Сэлэнгэ мөрөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргалаа

    Арванхоёрдугаар сарын 31-ний өдөр Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн Мөнгөтийн Ар гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 3 км/, иргэн Б, автомашинтай зорчиж яваад мөс цөмөрч, суусан тухай дуудлагыг 2016.12.31-ны өдрийн 07:30 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн Б-г аварч, мөн 5 тонны даацтай, 1тн өвс …

  • 1 January

    X зууны үед хамаарах эмэгтэй хүний булш болох нь тогтоогджээ

    Ховд аймгийн Мөнххайрхан сумын Борт багийн нутаг  “Үзүүр гялан” гэх газраас олдсон хадны оршуулга 10-р зууны үед хамаарах 18-25 насны эмэгтэй хүн болохыг тогтоожээ. МЭӨ 13-р зуун болон дундад зууны үед хамаарах олдворуудыг ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологийн судалгааны төвд шилжүүлэн өгчээ.Ховд аймгийн Музей, ХИС-ийн Түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдаж байсан хадны 3 ширхэг оршуулгын олдворыг ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн археологийн …

  • 1 January

    Ховд: Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одонгоор шагнагдсан хүмүүсийн одонг гардууллаа

    Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн тунхаглаж, манжийн дарлалаас ангижирсан  түүхэн өдрийг  тохиолдуулан  Монгол удсын Ерөнхийлөгч зарлиг  гарган улс, эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулж амжилт гарган ажиллаж байгаа шилдэг тэргүүний хүмүүсээ шагнаж урамшуулсан. Олон үндэстэн ястны өлгий болсон Ховд нутгийн хөдөлмөрч  ард түмнээс  төрийнхөө дээд шагналаар шагнагдсан хүмүүсийн шагналыг аймаг орон нутгийн удирдлагууд өнөөдөр аймгийнхаа …

December, 2016

  • 28 December

    Ховдчууд Ногоон элч-2016 ёслолын үйл ажиллагаа зохион байгуулав

    Ховдчууд “Ногоон Элч-2016”-г Ногоон эдийн засаг, Ногоон үйлдвэрлэл, үйлчилгээ, Ногоон ажлын байр, Ногоон боловсрол, Ногоон байгаль гэсэн  таван номинациар шилдгийн шилдгүүдийг шалгаруулав. Ногоон эдийн засаг номинацид Хас банкны Ховд салбар шалгарлаа. Өнөөдрийн байдлаар ХасБанкны Ховд салбар болон өргөжиж 16 ажилтантай 1 салбар 1 өргөтгөл нэгжтэйгээр Ховд аймгийн Жаргалант сум болон Хөшөөт тосгон, Ховд сум, Буянт сумын иргэдэд банк санхүүгийн үйлчилгээг …