Алт олборлож байгаад сураггүй болсон иргэдийн цогцсыг олоогүй байна

       Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт гар аргаар алт олборлож байсан Э, Т нар сураггүй болоод арав хонож байна. Тэднийг ухсан цооногтоо байх үед нь зэргэлдээх хиймэл нуураас ус орж, живсэн байж болзошгүй гэж аймгийн Онцгой байдлын ажилтнууд хайж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ухсан цооногт хайгуул хийж, хиймэл нуурын усыг соруулж, мөсийг нь цоолон эрээд олоогүй байна. Учир нь  нууран дээр тогтсон мөс хэтэрхий зузаан, усыг нь дуустал соруулсан ч дэргэдэх нуураас ус орж, эрлийн багт хүндрэл болж байгаа гэнэ. Тиймээс эрлийн ажлыг цаг дулаартал хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн тухай аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлж байна. Гэхдээ талийгчдийн ар гэрийнхэнтэй зөвшилцөж, эрлийг зогсоох эсэхээ шийдвэрлэх гэнэ.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …