Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн сургалт Ховд аймагт эхлэв

Швейцарийн хөгжлийн яамны санхүүжилтээр GFA консалтинг групп Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамтай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг 8 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт 2018 он хүртэл хэрэгжүүлж байна. Уг төсөл хэрэгжиж байгаа аймгуудын нэг нь Ховд аймаг юм. Төслийн хүрээнд “Ховд аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн чадвахийг бэхжүүлэх, орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх нь сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, ХХҮГ хамтран зохион байгуулж, эхлүүллээ. Сургалтын нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Нийгмийн бодлогын асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Х.Ганбаатар, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Д.Хадхүү нар оролцов. Сургалтанд аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн гишүүд, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Политехник коллеж, зарим сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга, ТББ-ын төлөөлөл, Ажил олгогчдын төлөөлөлөөс бүрдсэн 25 хүн хамрагдаж байна. Энэхүү сургалтыг орон нутагт зохион байгуулснаар аймгийн салбар зөвлөлийн чадавхийг бэхжүүлж түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн талаарх орон нутгийн бодлого санаачилгыг өрнүүлэх ажил эхлэх юм.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …