Орон нутаг

December, 2016

  • 28 December

    Мөсөн хотхон Найрамдал талбайд сүндэрлэлээ

    Дарханчууд шинэ оноо угтан “Найрамдал” талбайдаа хамтын хүчээр Мөсөн хотхон байгуулж энэ сарын 27-ны өдөр иргэддээ хүлээлгэн өглөө. Тус хотхонд өвлийн өвгөн, цасан охин, 24 ширхэг ойн ан амьтад, мөсөн гулгуур, 12 жилийн мөсөн баримал болон дэлхийд алдартай өндөр барилга, байгууламж гээд нийтдээ 55-н ширхэг мөсөн баримал багтжээ.Энэ жил Дархан хотын 55 жилийн ой тохиож буйтай холбогдуулан мөсөн хотхонд 55-н жилийн …

  • 27 December

    Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцлээ

    Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2030 он хүртэл хэрхэн хөгжүүлэх зураг төслийг Хот төлөвлөлтийн хүрээлэн бүтэн жилийн хугацаанд 1 тэрбум, 250 сая төгрөгөөр хийж гүйцэтгэжээ. Өчигдөр  баруун бүсийн тулгуур төв Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хүлээлцэх үйл ажиллагааг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн Нийгмийн бодлого хариуцсан  Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, …

  • 20 December

    Томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж байна

    Томуу, томуу төст өвчний дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд эрс нэмэгддэг. Дархан уул аймгийн хэмжээнд ч Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасаг болон хувийн хүүхдийн эмнэлгүүд ачаалал их байна. Тиймээс  аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбат тэргүүтэй холбогдох албаныхан Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн эцэг эхчүүдийн саналыг сонслоо. Тус Хүүхдийн тасагт 12 дугаар …

  • 20 December

    Нуур, голын мөсөн дээгүүр автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна

      Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр Марк 2 автомашинтай гурван иргэн зорчиж яваад нуурын мөс цөмөрсөний улмаас усанд осолдсон дуудлагаар /(2016.12.17-ны өдрийн 10:35 цагт) аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллалаа. Иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэн, иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд …

  • 20 December

    Тэрхийн цагаан нууранд аврах ажиллагаа явууллаа

    Архангай аймгийн Тариат сумын Тэрхийн цагаан нуурын мөсөн дээгүүр Марк 2 автомашинтай гурван иргэн зорчиж яваад нуурын мөс цөмөрсөний улмаас усанд осолдсон дуудлагаар /(2016.12.17-ны өдрийн 10:35 цагт) аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид ажиллалаа. Иргэн Ж /29 настай, эрэгтэй/ автомашинаасаа гарч мөсөн дээр эсэн мэнд үлдсэн, иргэн Т /55 настай, эрэгтэй/, Б /48 настай, эрэгтэй/ нар автомашинтайгаа нуурын усанд живсэн …

  • 19 December

    “Алтан арслан” оны тэргүүн наадам болно

    Ховд аймгийн сүлд болох “Алтан арслан2016” оны тэргүүн наадмын  эзэд удахгүй тодрох гэж байна. Нутгийнхаа хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй салбар салбартаа манлайлагч улс төр, нийгмийн зүтгэлтэн, бизнесмэн, оюутан залуучууд, хамт олныг шалгаруулж урамшуулдаг энэхүү наадмыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нутгийн зөвлөлийн даргаар сонгогдсоныхоо дараа санаачлан 2007 онд анх зохион байгуулсан юм.Өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулагдах юм.  Хоёр жил …

  • 19 December

    Оны сүүлийн 10 хоногт зарим нутгаар -50 хэмд хүрнэ

    Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр арванхоёрдугаар сарын сүүлийн арав хоногт хүйтний эрч эрс чангарч, зарим нутгаар -45-50 хэм хүрч хүйтрэх төлөвтэй байна. Тэр дундаа манай орны хойд бүсэд илүүтэй хүйтрэх шинж ажиглагджээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд 13 аймгийн 110 суманд өвөлжилт хүндэрсэн мэдээллийг Улсын онцгой комиссоос өгөөд байна. Зарим суманд мал бэлчээрлэх, малчид эмнэлгийн тусламж үйлчилгээ авах …

  • 17 December

    Төв аймгийн 27 сумд мотоцикль олгох батламж гардууллаа

    Анхан шатны нэгжид ажиллаж байгаа  багийн  эмч нарт эрүүл мэндийн Сайдын албан даалгавар, стандарт, удирдамжийн хэрэгжилтийг хангах, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, эх, хүүхдийн тусламж үйлчилгээг сайжруулах чиглэлээр чадавхижуулах сургалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Сургалтын хөтөлбөрийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар баталгаажуулан, тус яамны холбогдох мэргэжилтнүүд, аймгийн ЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд батлагдсан …

  • 16 December

    Дарханд эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 55 жилийн ой тохиож байна

    Дарханд эм хангамжийн байгууллага үүсэж хөгжсөний 55 жилийн ойн баярын хурал энэ сарын 15-ны өдөр боллоо. Баярын хуралд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогчА.Түвшинбат оролцож тус салбарынханд баярын мэнд дэвшүүлсэн юм. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй “Дархан-Уул эм хангамж” ХХК нь хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй эрүүл мэндийн бүтээгдэхүүнээр хангаж, иргэдийн эрүүл мэндийг дээшлүүлэхийг төлөө ажилласаар …

  • 16 December

    Дарханчууд шинэ оноо Найрамдал талбайд угтана

    Дархан-Уул аймгийн хэмжээнд жил бүр шинэ оноо угтаж олон ажлуудыг өрнүүлдэг билээ. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын нийгмийн бодлого, төсөл хөтөлбөр хариуцсан орлогч А.Түвшинбатаар ахлуулсан ажлын хэсэг  2016 оны 12-р сарын 15-ны өдөр  хуралдаж, Шинэ жилийг аймгийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцлээ. Дархан-Уул аймгийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ болох “Мөнгөн өвөл” шинэ оноо угтах цэнгүүнийг “Залуучууд театр”-ын өмнөх төв …

  • 15 December

    Дорнодговийн иргэд гемодиализ эмчилгээг 100 хувь нутагтаа хийлгэдэг болжээ

    Дорноговь аймгийн иргэд бөөрний дутагдлын эмчилгээ буюу гемодиализийн эмчилгээ, үйлчилгээг 100 хувь Нэгдсэн эмнэлэгтээ хийлгэдэг болсон байна. Тодруулбал, тус эмнэлгийн гемодиализ эмчилгээний тасаг нээгдээд жил болох хугацаандаа 15 хүнийг, давхардсан тоогоор 733 удаа эмчилгээнд хамруулжээ. Ингэснээр нутгийн иргэд гемодиализ эмчилгээ хийлгэхээр Улаанбаатар хот руу болон Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандах шаардлагагүй болжээ.                  Тус гемодиализ эмчилгээний тасагт ЭМЯ-аас 40 сая …

  • 15 December

    Голомтын бүсэд байгаа 882 хонийг бүрэн вакцинжуулжээ

    Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор аймгийн ОБГ-аас дараах мэдээллийг бидэнд ирүүллээ. Аймгийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар голомтын бүсэд байсан 882 хонинд вакцин хийж бүрэн дууссан бөгөөд нийт 296 хонийг зааврын дагуу устгажээ. Устгалаас хойш өвчлөл нэмэгдээгүй байна. Пост 1-т цагийн байдал тайван байна. Хонгор сумын ИТХ-ын дарга, Засаг дарга …

  • 15 December

    2200 гаруй авто машинд ариутгал хийсэн байна

    Дархан-уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албаны штаб хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Тус сумын олон улсын зам дагуу байрлаж байгаа “Буузандаа”, “Цайдам”, “Монгол хоол” цайны газарт хэрэглэж байгаа махны чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар дээрх цайны газруудаас зөрчил илрээгүй байна. Мэргэжлийн хяналт, хэв журмын албанаас цайны газруудад …

  • 15 December

    Зарим суманд гал унтраах аврах анги шинээр байгуулна

    Ой, хээр, обьектын түймэр их гардаг, мөн хүн ам, аж ахуйн нэгжийн тоо олон, гамшиг, осол, гал түймрийн эрсдэлтэй байдлыг харгалзан Дорнод аймгийн Халхгол, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ханбогд суманд Гал унтраах аврах анги, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд Эрэн хайх аврах бүлэг шинээр байгуулахаар шийдвэрлэв. Бэлтгэл ажлыг 2017 онд хангаж 2018 оноос ажлыг нь эхлүүлэхээр боллоо.

  • 13 December

    Ховд аймгийн баруун сумдын малчид зудын эрсдлээс гарахын тулд адуугаа зарж байна

    Өвлийн эхэн сараас эхлэн өвөлжилт хүндрээд байгаа Ховд аймгийн Баруун сумдын малчид зуданд тэсвэргүй, арчилгаа их шаардагддаг бод мал болох адуугаа зарж мөнгөтэй болох нь чухал гэж үзэж байна. Улсын хэмжээнд 90 гаруй суманд өвөлжилт хүндэрсэн тухай холбогдох байгууллагууд мэдэгдээд байгаа. Тэдгээр сумдын тоонд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумд ороод байна. Булган сумын тухайд төвийн хэсэгтээ 30-35 см, уулархаг …