Үндсэн хууль батлагдсан 25 жилийн ойг тохиолдуулан Галданбошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв

Маргааш Үндсэн хуулийг баталсан түүхэн өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Ховд аймгийн удирдлагууд Галданбошгот хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн Хөгжлийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ш.Батсүх, Нийгмийн бодлого хариуцсан Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболд, Жаргалант сумын ИТХ-ын дарга Д.Бумцэнд Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын орон нутгийн удирдлагууд, алдартан гавьяатууд, АИХ-ын депутатууд, ард иргэдийн төлөөлөл 100 гаруй хүн оролцов.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …