Хөвсгөл аймгийн Жаргалант сум шар усны үерийн улмаас онц байдал зарлалаа

Хөвсгөл аймгийн Жаргалант суманд онц байдал зарлажээ. Учир нь, тус сумын Хөнжилийн гол, Мааньт голын дагуух айл өрх гудамж, хороолол шар усны үерт автсан байна. Иймд, өнөөдрөөс эхлэн энэ сарын 12-ныг дуустал онц байдал зарлажээ. Онц байдал зарласантай холбогдуулан сумын төвийн айл өрхийн 18-50 насны иргэд, техник хэрэгслийн дайчилгааг зохион байгуулж  үерт автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …