Дархан-Уул аймгийн Ширээ нурууны нутаг гэдэг газар тус сумын харьяат таван настай охин уржигдар /2018.08.19/ 16.00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй алга болжээ. Охины ар гэрийнхэн аймгийн Онцгой байдлын газарт хандаж эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Эрлийн багийнхан охиныг Хараа голын усанд живсэн байж болзошгүй гэж үзэн Орхон сумын Бүрэн толгой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хараа голын гүүр хүртэл 52 км-т …
Орон нутаг
August, 2018
-
17 August
Cири Улсын иргэд зөвшөөрөлгүйгээр шонхор барьсныг илрүүлжээ
Хэнтий аймгийн Галшар суманд Арабын Сири улсын иргэн I, A, R нар зохих зөвшөөрөлгүй шонхор шувуу барьсан хэргийг илрүүлэн шалгаж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. Мөн Баянхутаг сумаас иргэн М, М нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж зургаан тооны адууг бэлчээрт нь төхөөрч, шулсан хэргийг тус аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг халуун мөрөөр нь …
-
16 August
Төв аймгийн Борнуур суманд уруйн үер бууж 100 өрхийн хашаа, байшин усанд автжээ
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг долоо, наймдугаар сард тохиолдсон үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаа өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, аймгуудын Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, үүрэг чиглэл, заавар зөвлөмж өгч, нэгдсэн удирдлагаар хангах зорилгоор орон нутагт ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр Төв аймгийн Борнуур суманд ажиллалаа. Тус сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн долдугаар …
-
15 August
Өгий нууранд хоёр иргэн амиа алджээ
Архангай аймгийн Өгий нууранд наймдугаар сарын 11-ний өдөр хоёр иргэн хийлдэг завьтай явж байгаад живжээ. Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн харьяат 34 настай эрэгтэй А, 31 настай эмэгтэй Э нар тус нууранд 22 цагийн үед живсэн тухай дуудлага аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт иржээ. Дуудлагын дагуу алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж наймдугаар сарын 12-ны өдрийн 07 цагт иргэн А-ийн цогцсыг эргээс 200 …
-
14 August
Улсын онцгой комиссын ажлын хэсэг айраг суманд ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралаар нараар ахлуулсан Улсын Онцгой Комиссын ажлын хэсэг Дорноговь аймгийн Айраг суманд ажиллаж байна. Энэ үеэр байгалийн гэнэтийн гамшиг үер усны аюулд өртсөн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц болон вагоны сэргээн босголтын ажилтай газар дээр нь танилцлаа. Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт наймдугаар сарын 12-ны өдрийн 01.35 цагаас эхлэн усархаг …
-
14 August
Сайншанд-Хамарын хийдийн зам эвдэрчээ
Наймдугаар сарын 12-нд Дорноговийн нутгаар орсон усархаг аадар борооны улмаас Сайншанд-Хамарын хийд чиглэлийн хатуу хучилттай авто замын зарим хэсэг эвдэрчээ. Сайншанд сумаас тав, 14, 29 дэх км орчимд авто зам дээгүүр ус хальж урсан авто замын далан суурийг угааж хөвөөг урсгасан бөгөөд мөн авто замын хийц болон зорчих хэсэгт эвдрэл үүсэн замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдах нөхцөл бүрдсэн аж. Борооны …
-
14 August
Осолдсон галт тэрэгний зорчигчдын биеийн байдлыг нь хянаж байгаа гэв
Улаанбаатраас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан үйл явдал болж өнгөрсөн билээ. Дорноговь аймгийн түргэн тусламжид галт тэрэгний осол болж зарим хүн гэмтэж, бэртсэн байдалтай байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Айраг, Даланжаргалант сум болон Төмөр Замын эмч ажиллагсад хамтран осол болсон газар дээр очиж яаралтай арга …
-
13 August
Замын-Үүд рүү суудлын автомашинаар явж байсан хоёр иргэн үерт урсаж амиа алджээ
Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-ны өдрийн 14:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлага 04:40 цагт аймгийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум …
-
13 August
Орон нутагт малын угаалгын ажил үргэлжилж байна
Малын угаалгын ажил орон нутагт амжилттай үргэлжилж байна. Зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө бог малыг банндаж буюу усанд умбуулан угаадаг байсан уламжлалт арга хэмжээг сэргээж, зориулалтын зөөврийн тоног төхөөрөмжийг ХХААХҮЯ-наас аймгуудад хүлээлгэн өгч байгаа юм. Энэ удаад салбарын төвийн бүсийн зөвлөгөөний үеэр Өвөрхангай аймагт уг төхөөрөмжийг үзүүлэх сургалт боллоо. Малын эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийт 225 ширхэг мал угаалгын зөөврийн …
-
13 August
Үерт авсан 20 гаруй айлыг нүүлгэн шилжүүлжээ
Дорноговь аймгийн Айраг суманд энэ сарын 12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 04:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн …
-
11 August
МСНЭ-ийн ерөнхийлөгч “Лениний зам” сонины 70 жилийн ойд мэндчилгээ дэвшүүлэв
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр Баянхонгор аймгийн “Лениний зам”сонины 70 жилийн ойд мэндчилгээ дэвшүүллээ. МЭНДЧИЛГЭЭ Хөдөөгийн ард түмэнд соёлын үр тарьж, шинэ соргог мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэхээр 1948 оны тавдугаар сарын 1-нд анх байгуулагдсан ‘Лениний зам’ сонин эдүгээ 70 жилийнхээ түүхт ойтой золгож байна. Монгол Улсад Сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэх, тэр тусмаа орон нутагт мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх, дөрөв …
-
9 August
Дархан-уул аймагт малын галзуу өвчин илэрчээ
Дархан-Уул аймагт малын галзуу өвчин гарчээ. Тодруулбал 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-ийн хоёр үхэрт галзуугийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч наймдугаар сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ. Иймээс Орхон сумын Онцгой …
-
9 August
Баян-Өлгийд байгалийн гамшигт өртсөн иргэдэд туслах аян үргэлжилж байна
Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт долоодугаар сарын 14-16-ны өдрүүдэд орсон усархаг аадар борооны улмаас Өлгий сумын 530 айл өрхийн 2,512 хүн гамшигт нэрвэгдэж, гэр, байшин, хашаа, хороо нь усанд автсан. Үерийн гамшигт өртсөн иргэдэд туслах хандивын аян үргэлжилж байгаа юм. Тухайлбал, “Улаан загалмайн нийгэмлэг”, “Дэлхийн-зөн”, “Адра Монгол”, “Каритас Монгол” олон улсын байгууллагууд, НҮБ-ын Хүүхдийн Сан тусламж хүргүүлээд байгаа. Түүнчлэн өнөөдөр “Ротари” …
-
8 August
“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн сайн саналын системийн 100 манлайлагч ажилтан
Бизнесийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлсэн 100 ажилтныг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Бүтээмж, инновацийн төвөөс шалгарууллаа. 100 манлайлагчийн жагсаалтанд багтсан ажилтнуудын 42% нь инженер техникийн ажилтан, 58% нь ажилчин, ажил мэргэжлийн чиглэлийн хувьд 25% нь технологийн, 37% нь механикийн, 17% нь эрчим хүчний, 6% нь автоматжуулалтын, үлдсэн 15% нь бусад чиглэлийнх байна. Энэ …
-
8 August
“Эрдэнэт” үйлдвэр цагаан тоостой бүсэд амьдардаг иргэдийг шинжилгээнд хамрууллаа
Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын байгаль орчны хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Засгийн газраас баталсан “Цагаан тоос бууруулах” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөрийн хугацаа дууссан ч хамтын ажиллагаа үргэлжлэн, өнөөдөр цагаан тоостой бүс нутагт 35-аас дээш жил амьдарсан иргэдийг шинжилгээнд хамрууллаа. Энэхүү шинжилгээг орчин үеийн тоног төхөөрөмж бүхий “Эрдэнэт” үйлдвэрийн хөрөнгө оруулалтаар баригдсан “Медипас” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл