Автотээврийн үндэсний төвөөс баруун болон төвийн аймаг руу зорчих иргэдийг аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангахыг анхаарууллаа.
Цаг уурын байгууллагаас өнөөдөр оройноос эхлэн Завхан аймгийн зүүн хэсэгт энэ сарын 19-нд Сэлэнгэ, Өвөрхайнгай, Булган, Төв аймагт цасан шуурга шуурах талаар мэдээлэл ирүүлжээ. Мөн Өмнөговь, Дундговийн, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутгаар салхи секундэд 18-24 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байгаа юм. Тиймээс иргэдийг хөдөө орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангасан тээврийн хэрэгслээр зорчихыг анхааруулав.