Ойрын өдрүүдэд Говь-Алтайн нутгаар хур тунадас орж, сэрүүснэ

Энэ сарын сүүлч болон есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн нутгаар тодруулбал, наймдугаар сарын 29-ний өдөр зарим газраар, 30,31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хэсгээр бороо Алтайн уулсаар хур тунадас орно хэмээн Говь-Алтай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Тухайн өдрүүдэд салхи Алтайн уулсаар 14-16м/с хүрч ширүүсэх ба наймдугаар сарын 31, есдүгээр сарын 1-ний өдрүүдэд  нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байх ажээ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …