Монгол Улсын Их хурлын дарга Миеэгомбын Энхболд Ховд аймагт хүрэлцэн ирлээ. Түүнийг Ард аюушийн талбайд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын жагсаал жагсаж, хүндэтгэн хүлээн авав. Үүний дараагаар УИХ-ын дарга М.Энхболдын Ховд аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалт ХДТ-т боллоо. Уулзалтанд УИХ-ын дарга М.Энхболдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд яваа УИХ-ын гишүүн ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, ХХАА-н …
Орон нутаг
February, 2017
-
15 February
Хөвсгөл аймгаас төрсөн Улсын сайн малчдад шагналыг нь гардууллаа
Эрчим хүчний сайд П.Ганхүү өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллаж, харъяа байгууллагуудын өвөлжилтийн байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Энэ үеэр Хөвсгөл аймгаас төрсөн “Улсын сайн малчин”-д Засгийн газраас олгосон шагнал гардуулж, хүндэтгэл үзүүлсэн юм. Малаа таван төрөлд өсгөж, мал аж ахуйн салбарт хувь нэмэр оруулсан 103 хүнд энэ онд “Улсын сайн малчин”-ы шагнал олгох болсны дээж нь хоймор нутгийн …
-
14 February
ХХААХҮ сайд П.Сэргэлэн Төв, Булган аймагт ажиллаж, “Малчдад туслах сайн санааны аян”-ын тусламж хүргэлээ
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар “Малчдад туслах сайн санааны аян”-ыг өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд малчин түмэндээ халуун сэтгэлийн тусламж үзүүлсэн байгууллага, аж ахуй, иргэний тусламжийг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга М.Мөнхбаясгалан нарын албаны хүмүүс Төв аймгийн Лүн, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн …
-
14 February
УИХ-ын дарга М.Энхболд Завхан аймагт ажиллалаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар Улаанбаатар хотоос мордож, Завхан аймагт ирлээ. УИХ-ын дарга болон түүнийг дагалдан яваа багийнхныг Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ИТХ-ын дарга Ц.Балхярваа зэрэг аймгийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, иргэдийн төлөөлөл хүндэтгэн угтаж авлаа. Завхан Аймгийн Засаг дарга Д.Батсайхан УИХ-ын даргад аймаг, орон нутгийнхаа ажил төрлөөс танилцуулав. Аймгийн Засаг даргын …
-
14 February
“Хүүхдийн түлэгдэлт-эцэг эхийн хариуцлагаас аян” хэнтий аймагт үргэлжилж байна
Хэнтий аймгийн хүн амын осол гэмтлийн өвчлөл дотор бага насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөл 26%, нас баралтын 23.2%-ийг эзэлж байна. Осол гэмтлийн өвчлөлийг төрлөөр авч үзвэл зам тээврийн осол гэмтэл, түлэгдэлт, мөчдийн хугарал болон хүүхэд аргамжаандаа боох, хөхөөр дарах зэрэг тохиолдлууд зонхилж байна. Ахуйн осол гэмтэл дотор 0-5 хүртэлх насны хүүхдийн түлэгдэлт зонхилж байна. 2016 онд аймгийн хэмжээнд 77 хүүхэд …
-
13 February
УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана
УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр /2017.02.13/ Улаанбаатар хотоос мордлоо. Гурван өдөр үргэлжлэх томилолтынхоо эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Завхан аймагт ажиллах бөгөөд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, хөдөлмөрчдөд танилцуулж, уулзалт хийнэ. Үргэлжлүүлэн тэрээр Увс аймагт ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд …
-
10 February
Дорнод, Сүхбаатар аймагт шүлхий өвчний 12 голомт байна
Улсын Онцгой комиссын хуралдаанаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний нөхцөл байдлын талаархи мэдээллийг сонсож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв. Энэ сарын 05-ны байдлаар Дорнод аймгийн Матад суманд хоёр, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат суманд тус бүр гурав, Сүхбаатар суманд нэг, Баруун-Урт суманд гурав, нийт 12 голомт үүсээд байна. 81 өрхийн 365 үхэр, 70 хонь, 117 ямаа нийт 552 мал …
-
9 February
Гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгоно
Гурван цэнхэрийн агуйг аялал жуулчлалын цогцолбор болгох төслийн хэлэлцүүлэгт Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Ховд аймгийн Засаг дарга Галсандондог, ХЗДХЯ-ын ЗУГ-ын дарга, Монгол өв соёл холбооны тэргүүн Б.Үнэнбат, Чингис хаан дээд сургуулийн захирал, доктор, профессор Х.Лхагвасүрэн, ШУА-ийн экологи газарзүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан док Э.Авирмэд, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр, Түүхийн ухааны доктор, профессор Б.Балжинням, Монголын агуй судлалын холбооны тэргүүн, …
-
2 February
Шадар сайд Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан Улсын онцгой комиссын баг өнөөдөр /2017.02.02/ Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллаж байна. Мандал сумын хэмжээнд 113820 толгой мал өвөлжиж байгаагаас 50 хувь нь нэмэгдэл тэжээлд оржээ. Одоогийн байдлаар сумын малчин өрхүүдэд 2800 тонн өвс, 190 тонн орчим тэжээлийн нөөц байна. Улсын онцгой комиссын багаас тус суманд 40 тонн өвс, 20 тонн тэжээл, малын эм …
January, 2017
-
30 January
Дархан-Уул аймгийн хараа голын гүүр нурахад ойрхон байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын нөхцөл байдалтай танилцаж, Замын цагдаагийн алба, МХҮГ-ын холбогдох албаныхантай ажилласан билээ. Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат аймгийнхаа зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, тулгамдаад буй асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудлаа танилцуулж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийлээ. Энэ хүрээнд Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт дэх Хараа голын …
-
27 January
Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн сургалт Ховд аймагт эхлэв
Швейцарийн хөгжлийн яамны санхүүжилтээр GFA консалтинг групп Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамтай хамтран Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг 8 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт 2018 он хүртэл хэрэгжүүлж байна. Уг төсөл хэрэгжиж байгаа аймгуудын нэг нь Ховд аймаг юм. Төслийн хүрээнд “Ховд аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн чадвахийг бэхжүүлэх, орон нутгийн бодлого, санаачилгыг өрнүүлэх нь сэдэвт сургалтыг аймгийн ЗДТГ, ХХҮГ хамтран зохион байгуулж, …
-
25 January
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намаас мэдэгдэл гаргалаа
Ардчилсан намын даргын сонгуультай холбогдуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ардчилсан намыг илтэд буруутгасан, дайран давшилсан, гүтгэсэн мэдээллийг санаатайгаар төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа учраас Баян-Өндөр сумын АН-аас дараах мэдэгдлийг гаргасан байна. Эх сурвалж: erdenetinfo.mn
-
23 January
Алт олборлож байгаад сураггүй болсон иргэдийн цогцсыг олоогүй байна
Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт гар аргаар алт олборлож байсан Э, Т нар сураггүй болоод арав хонож байна. Тэднийг ухсан цооногтоо байх үед нь зэргэлдээх хиймэл нуураас ус орж, живсэн байж болзошгүй гэж аймгийн Онцгой байдлын ажилтнууд хайж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ухсан цооногт хайгуул хийж, хиймэл нуурын усыг соруулж, мөсийг нь цоолон эрээд олоогүй байна. Учир нь нууран …
-
23 January
УИХ-ын гишүүн С.Бямбацогт мялзан өвчний тархалтыг зогсоох ажилд дэмжлэг үзүүллээ
Ховд аймгийн Чандмань, Дарви сум, Говь-Алтай аймгийн Хөх морьт, Баян-Уул, Шарга сумдын нутаг дэвсгэрт бөхөн халдварт өвчний /мялзан/ улмаас үхэж хорогдсоор байна. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Дарви, Чандмань сумдад гарсан өвчний улмаас 560 гаруй бөхөн хорогдоод байгаа аж. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Л.Батбаяр …
-
23 January
А.Тлейхан:Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээ экспортод гаргах цаг удахгүй ирнэ
Монголын хамгийн том цахилгаан станц ашиглалтад орлоо Дархан-Уул аймгийн 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 10 мвт хүчин чадал бүхий нарны цахилгаан станц энэ сарын 19-ны өдөр ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Зохицуулагч Д.Бассайхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр, Япон улсаас Монгол …