Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Н.Лүндэндорж, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Т.Мэндсайхан, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ш.Отгонцэцэг болон холбогдох ажилтнуудын хамт 2017 оны 03 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг дахь шүүхүүдэд танилцуулж, шүүгч ажилтнууд болон иргэдтэй уулзлаа. …
Орон нутаг
March, 2017
-
14 March
Дорнод аймагт вакцинжуулалтын ажил 62.9 хувьтай явагдаж байна
Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй “Шуурхай бүлэг” зүүн гурван аймагт ажиллаж байгаа билээ. Тэгвэл тус “Шуурхай бүлэг” энэ сарын 07-ны өдөр Дорнод аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулж тус …
-
14 March
Ховд аймгийн төвд газар хөдлөлт мэдрэгджээ
2017 оны 3-р сарын 13-ны үүрээр Орон нутгийн цагаар 04 цаг 41 минутад Рихтерийн шаталбараар магнитуд нь 4.0-тэй тэнцэх хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ удаагийн газар хөдлөлтийн голомт нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумаас зүүн зүгт 27 км-т, Ховд аймгийн төвөөс 47 км, Ховд аймгийн Ховд сумаас 37 км, Дуут сумаас 55 км зайнд болсон байна. Урьдчилсан байдлаар баллын үнэлгээгээр үзвэл …
-
13 March
Хэнтийчүүд дэлхийд ганцхан 108 метр урт эсгий урлалын бүтээлээ өлгийдөн авлаа
Монгол туургатны гар урлалыг дэлхий дахинд таниулах зорилгоор “Монголын нууц товчоог”-г 108 метр цагаан эсгийн дээр урласан зээгт ширмэлийг танилцуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингис хотод өргөн дэлгэр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ийн дарга Л.Батсайхан, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Т.Ганзул, бүтээлийг санаачлагч “Хан Хэнтийн урчууд” ХХК-ийн захирал Ж.Нарантуяа, Д.Нэргүй, Сүхбаатар аймгийн баялаг бүтээгчдийг …
-
10 March
Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гурван голомтод шүлхий өвчнөөр өвчилсөн 1008 толгой малыг устгалд оруулав
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар томилогдсон шуурхай бүлэг энэ сарын 06-наас эхлэн зүүн гурван аймагт ажиллаж байна. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орон нутгийн гамшгаас хамгаалах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах зорилго бүхий ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй энэхүү ажлын хэсэг …
-
10 March
Дархан-Уул аймгийн Онцгой байдлын алба хаагчид 240 хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгааллаа
Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн Хээтэй хорооллын 4-3 дугаар байрны зоорийн давхарт гал гарч байна гэсэн дуудлага энэ сарын 08-ны өдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн албан хаагчид ажиллаж, гал түймрийг унтраан, 4 нас Е, 5 настай Х нарыг гал түймрийн голомтоос гарган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн …
-
9 March
ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж:Бид 2016 онд Монголын шүүхийн түвшинг дэлхий нийтэд үнэлүүлж чадсан
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нарын Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн шүүхүүдэд ажиллах томилолт үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2016 оны ажлын тайланг танилцуулж яваа тус томилолтын ажлын хэсэг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймаг дахь шүүхүүдэд ажиллав. 60 гаруй мянган хүн амтай тус аймагт Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны …
-
9 March
Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт гемодиалезийн тасаг нээгдлээ
Тайваны Засгийн газар болон Тайвань Улсад байдаг Төвд Монголын хорооны санхүүжилтээр Монгол улсын Хөдөлмөрийн баатар Х.Дэлэгийн нэрэмжит Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 55000$-н үнэ бүхий хиймэл бөөрний аппарат, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч Гемодиалезийн тасгийг нээлээ. Нээлтэнд Тайвань Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын Яамны Элчин Төлөөлөгчийн газрын нарийн бичгийн дарга Dung,Yao-Shu, Тайпэйн Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчдийн газрын төлөөлөгч Хуан Куо …
-
2 March
Сэлэнгэ, Хөвсгөл аймаг шар усны үет автав
Цаг агаар дулаарч буйн улмаас сар шинийн баярын өдрүүдэд шар усны үерт автлаа гэсэн дуудлага хэд хэд гарсан байна. Тухайбал, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Баянхан багийн 11 дүгээр гудамжаар шар усны үер бууж аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд болон “Урсгал ус” ХХК-ийн ажилчид хамтран ажиллаж дулааны худгаас 40 тонн ус соруулж, 15 м газар шороон далан …
-
2 March
Хэнтий аймагт 12 дэд хөтөлбөр хэрэгжинэ
Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд хэрэгжих 12 дэд хөтөлбөрүүдийн нээлтийн ажиллагааг 2017 оны 2 сарын 24-ний өдөр Чингис хотод зохион байгууллаа. Нээлтэд яам тамгын газрын төлөөлөл, аймаг орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчид, иргэдээс бүрдсэн 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү дэд хөтөлбөрүүдийг иргэдийн аж амьдрал, санал хүсэлтэд тулгуурлан …
-
1 March
Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулав
Монгол орон даяар хүйтний эрч суларч, гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг хараа хяналтгүйгээр золгуутаар явуулахгүй байх, иргэд хол, ойрын замд зорчихдоо тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг сайтар хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй …
February, 2017
-
26 February
Сайхан маргаашийн төлөө Хэнтийчүүд нэгдэж байна
Улс орон даяараа сар шинийн бэлтгэл ажлаа базааж байгаа энэ үед Хэнтий аймгийн ЗДТГ хөгжилд хөтлөх дэд хөтөлбөрүүдээ иргэддээ тайлагнах арга хэмжээг 2017 оны 2 сарын 24-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа. Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлын хүрээнд хэрэгжих 12 дэд хөтөлбөрүүдийн нээлтийн ажиллагааг энэ өдөр Чингис хотод зохион байгуулсан бөгөөд нээлтэд яам тамгын …
-
25 February
Гол, мөрөн цөмрөх аюултайг анхааруулав
Цаг уурын байгууллагаас боловсруулсан мэдээллээр хоёрдугаар сарын 26-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-ны өдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-ны өдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, зөөлөн цасан явган шуурга шуурах төлөвтэй байна. Хүйтний эрч суларч байгаа хэдий ч гол, мөрөн, нуурын мөсний нягт улам багасч байгаа тул иргэд мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай …
-
23 February
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул аймгаас төрсөн улсын аваргуудад шагнал гардууллаа
21 аймаг, нийслэлээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ирүүлсэн материалыг 75 шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж, 103 малчныг “Улсын аварга малчин”, 5 малчныг “Улсын хошой аварга”, 5 саальчныг “Улсын аварга саальчин”, 5 фермерийг “Улсын аварга фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 иргэнийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсан. Аваргуудад Засгийн газрын шагналыг энэ өдрүүдэд гардуулж байна. …
-
21 February
Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны шилдгүүд шалгарав
Алтан унжлагат хэмээх улаагчин тахиа жилийн сар шинийн баярт зориулан Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, ХХААГ хамтран энэ сарын 17-оос 19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү үзэсгэлэн худалдаанд Ховд аймгийн 11 сумын 116 бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцож 150 гаруй сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Хаврын өнгө-2017 үзэсгэлэн худалдааны энэ жилийн шилдгүүдийг 15 номинациар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл