Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээтэй болгоно

 

Зам тээврийн хөгжлийн яамнаас Улаанбаатар, Дархан-Уул чиглэлийн автозамыг дөрвөн эгнээтэй болгохоор болсноо мэдээллээ. Мөн энэ ажлыг энэ хавраас  эхлүүлэх гэж байгаа аж.

Улаанбаатар-Дархан чиглэлийн зам нь дөрөвдүгээр зэрэглэлийнх бөгөөд тус замаар хоногт 3800 автомашин зорчдог байна. Стандартаар бол 600 орчим автомашин зорчих ёстой. Тэгтэл ингэж их ачаалалтай байдаг энэ чиглэлийн зам хэтэрхий нарийнхнаас гадна чанар муутай хийгдсэн байдал нь осол аваар болох гол үндэс болдог байна. Тиймээс Дарханы чиглэлийн замыг цементэн бетон хучилттай нэгдүгээр зэрэглэлийнх болгож, дөрвөн эгнээ болгохоор болжээ. Харин энэхүү ажлыг БНХАУ-тай хамтран дулааны улиралд багтаан гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Ингэснээр Улаанбаатар-Дарханы чиглэлийн замын ачаалал багасч, ослын тоо буурна гэж Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат онцолсон юм.

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …