Ховд аймагт Казах түмний Наурызын баярын хурал боллоо

Казах түмний Наурызын баяр буюу Нарны баяр нь 3-р сарын 22-нд өдөр шөнө тэнцдэг өдөр болдогоороо онцлогтой. Дастархан дүүрэн идээ будаагаа дэлгэж, домбор хөгжмөө уянгалуулан, хээ хуар болсон өргөө гэртээ хотол олноороо нар наашилсан цагийг билгэддэг Казах түмний Наурызын баярын хурал өнөөдөр аймгийн Хөгжимт драмын театрт боллоо. Баярын хуралд олон хүндэт зочид төлөөлөгчид оролцсон бөгөөд Ховд  аймгийн Засаг дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Засаг даргын тамгын газрын дарга Б.Ганболд, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын албаны хүмүүс оролцож, баярын хуралд оролцогчид болон Казах  зон олонд мэндчилгээ дэвшүүллээ.

Энэ үеэр Казак түмний дундаас улс орондоо хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж, олон иргэн төрийн дээд одон медиал болон аймаг орон нутгийн шагналаар шагнуулсан байна. Мөн Наурызын баярыг тохиолдуулан салбар салбартаа тэргүүлж ажилласан нэр бүхий хүмүүсийг Казак зон олны 9 алдартанаар өргөмжлөв. Түүнчлэн Наурызын баярыг угтан зохион байгуулсан тэмцээн уралдаанд амжилттай оролцож байр эзэлсэн иргэдэд Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог болон орон нутгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид баяр хүргэж шагналыг нь гардуулан өглөө.

khovd.gov.mn

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …