Ховд аймгийн төв дэх Баруун бүсийн оношлогооны төвийг өргөтгөх санхүүжилтийг шийдвэрлэлээ

Ерөнхий сайд тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд өчигдөр Ховд аймгийн төв дэх Баруун бүсийн оношлогооны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Барилгыг өргөтгөх шаардлагатай техник тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж дутагдалтай байгаа зэрэг хүндрэл учирч байсныг Засгийн газрын дэмжлэгээр шийдвэрлэхээр болсноо Ерөнхий сайд дуулгалаа. Ховд аймгийн төвд байрлах Баруун бүсийн оношлогооны төвийн барилгыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөж, тоног төхөөрөмжийн шинэчлэл, хангалт хийхээр болжээ. Баруун бүсийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт багаж хэрэгслээр тус төв тоноглогдох юм.

Бельги улсын Засгийн газрын санхүүжилтээр тоног төхөөрөмжийн шинэчлэлтийг 2 жилийн хугацаанд шатлалаар хийж гүйцэтгэнэ. Үүний өмнө Монгол улсын Засгийн газар 2,5 тэрбум ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр дээрх төсөл хэрэгжих нөхцөл үүснэ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төсвийн тодотголд тусгуулж шийдвэрлүүлэх боломжтой гэлээ.

Баруун бүсийн энэхүү оношлогооны төв нь 1987 онд ашиглалтад орсон тухайн үед 50 мянган хүн амд үйлчилж байсан бол өнөөдөр Ховд аймгийн иргэд 80 гаруй мянгад хүрээд байна. Мөн 2016 оны тоон үзүүлэлтээс дурдвал Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс зэрэг баруун аймгуудаас 6700 гаруй иргэн ирж үйлчүүлсэн байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …