Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайн хурал хийлээ

Төрийн ордны “Нээлттэй сонсголын танхим”-д  өнөөдөр /2015.10.19/ Баянхонгор, Говь-Алтай, Төв, Сүхбаатар аймгууд онлайнаар холбогдон дүрст хурлыг зохион байгууллаа.

00Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд дунд хугацааны үнэлгээ хийхээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф Монгол Улсад ажиллаж байгаа билээ.

Төслийн хүрээнд төлөөлөгчдийн, сэдэвчилсэн, эмэгтэй төлөөлөгчдөд зориулсан сургалтуудыг зохион байгуулсан бөгөөд эдгээр сургалтуудын ач холбогдол, үр дүнтэй танилцахаар дүрст хурлын системээр дээрх дөрвөн аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчидтэй санал солилцож, харилцан ярилцлаа.

02Дүрст хуралд оролцсон төлөөлөгчид төслийн хүрээнд зохион байгуулагдсан сургалтууд үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй болсны зэрэгцээ цаг үеэ олсон, харилцан туршлага солилцсон, иргэдийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргах, төр иргэний итгэлцэл болон хамтын ажиллагаа сайжирсан, төлөөлөгчдийн бодлого боловсруулах оролцоо дээшилсэн зэрэг олон чухал ач холбогдолтой байсан гэдгийг илэрхийлж байв. Мөн сургалтыг цаашид үргэлжлүүлэн явуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа энэ үеэр хэлж байсан юм.

Өнөөдрийн дүрст хурлыг Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Баянхонгор аймгаас удирдан явууллаа. Энэхүү дүрст хурлын системийг “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдрийн хуралдаан нь цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэсэн хурал болж байгааг төлөөлөгчид онцолж байлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

01

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …