С.Бямбацогт гишүүн Хэнтий аймагт ажиллалаа

12067851_10153658459253126_260710841_nУИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын ахалсан баг “Бид хамтдаа” аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров сум, Бэрх тосгонд ажиллаж ард иргэдтэй уулзлаа. Тэрээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулж, иргэдийн асуултад хариулан, санал хүсэлтийг нь сонссон юм.

               Бэрх тосгон нь Батноров сумын VII багт харьяалагддаг аж. Тиймээс төрийн аливаа үйлчилгээг авахад хүндрэлтэй, сум хөгжүүлэх санд хуваарилагдсан мөнгөнөөс багахан хэсгийг Бэрхэд хуваарилдаг, мал бэлчих газар нутаггүй, уурхай хаагдсан нь амьдралд хүнд тусч байгаа талаар иргэд ярьж байлаа. Иймд Бэрх тосгоныг бие даасан сум болгон мал аж ахуйн гаралтай түүхий эд, сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр байгуулах, Бэрхийн уурхайг сэргээн ажиллуулах иргэдийн хүсэлтийг төр засагт уламжилж өгөхийг хүсч байв.

               Харин Батноров сумынхны хувьд малын мах, түүхий эдийн үнэ унаж, өдөр тутмын өргөн хэрэглээний барааны үнэ өсч буй талаар дурдаж, төр засгаас бодитой ажил хийх шаардлагатайг онцолж байлаа. Мөн малчдын амьдралд дэм болж байсан ноос ноолуурын урамшууллыг сэргээх, сонгуулийг хар машинаар явуулахгүй байх, мөнгөний амлалтыг зогсоох, цалин тэтгэврийн зээлийн хүүг багасгах зэрэг асуудлыг шийдэх хүсэлтээ эрхэм түшээдэд дайж байсан юм. Өршөөлийн хуульд ч сэтгэл дундуур буйгаа иргэд илэрхийлж, их хэмжээний зээл тусламж, бондын мөнгө улс орон болон ард иргэдийн амьдрал ахуйд ямар дэмжлэг болсныг асууж тодруулж байв.

           УИХ-ын гишүүн С.Бямбацогт иргэдийн тавьсан санал хүсэлтийг шийдвэр гаргах түвшинд уламжилж, Бэрхийн уурхайн талаар Засгийн газарт асуулга тавьж, Бэрх тосгоны иргэдийг ажил орлоготой болгох талаар тодорхой санал санаачлага гарган ажиллахаа илэрхийлэв.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …