Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн, “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Гэрээнд 2019.09.03-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан билээ. Уг гэрээ нь Монгол …
Tag Archives: УИХ
November, 2019
-
22 November
Байнгын хорооны хуралдаанаар Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарыг дэмжлээ
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн Зохицуулах хорооны даргыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжиж, асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй, Олон улсын …
-
22 November
Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Улсын Их Хурлын чуулганы /2019.11.21/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. УИХ-ын чуулганы 11 дүгээр сарын 08-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 60.5 хувь нь …
-
21 November
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа танилцууллаа. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг Монгол Улсын …
-
21 November
Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2019.11.20/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг …
-
20 November
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.20) хуралдаан 15 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Бат-Эрдэнэ нарын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг …
-
19 November
БНПУ-ын Сеймийн дэд маршал Монгол улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их хурлын дэд дарга Л.Энх-Амгалан өчигдөр /2019.11.18/ Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, Монгол, Польшийн Парламентын найрамдлын бүлгийн дарга Д.Дамба-Очир тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3 дугаар сарын 8-11-ны өдрүүдэд Польш Улсад ажлын айлчлал хийх үеэр Польшийн Сейм, Сенатын дэд маршал нарт бараалхаж, УИХ-ын даргын урилгыг тус тус гардуулсан …
-
15 November
“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний шаардлагын хариуг УИХ-аас хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын даргад хандаж “Монголын үндэсний фронт” хөдөлгөөнөөс 2019 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Улсын Их Хурал тарж, бүрэн эрхээ Ардын түр хуралд шилжүүлэхийг шаардсан агуулга бүхий бичиг ирүүлж, хариуг нь 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр багтаан өгөхийг хүссэн. Тиймээс өнөөдөр /2019.11.15/ Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн …
August, 2018
-
22 August
Монголын төрд шударга ёсны салхи сэвэлзэж эхэллээ
Монголын жирийн иргэн та биднийг найр наадам, амралт зугаалгаар хөдөө гарч, фэйсбүүк орчинд зургаа сэлфидэж, зуны 2 сарыг үдэж байхад УИХ-ын нэгэн гишүүн шударга ёсны төлөө ганцаар дуугарч, ганцаар тэмцсээр хэн хүн санахааргүй амжилтанд хүрчээ. Уншигч та хэний тухай ярьж байгааг гадарлаж байгаа биз. Өнөөдрөөс яг 2 сар 5 хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн дуулиант “60 тэрбум”-ын хэргийг шалгуулахаар АТГ-т УИХ-ын гишүүний албан бланкаар хаягласан бичиг хүргээд сэтгүүлчидэд мэдээлэл хийж байсан. /https://www.youtube.com/watch?v=JJL1jz4o0_4/ Өнгөрсөн хугацаанд ар …
December, 2017
-
31 December
УИХ-ын дарга М.Энхболдын шинэ жилийн мэндчилгээ
Дэлгэр Монгол эх орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт, Эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ угтан золгож буй 2018 оны шинэ жилийн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлье. Сайхан ирээдүй, сайн үйлсийг бүтээх эрхэм хүсэл бүхэн тань шинэ онд биелэн бүтэхийн өлзийт ерөөлийг иргэн бүхэндээ хамтатган барья. Монгол …
October, 2016
-
26 October
“Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг болов
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо “Залуучуудын хөгжлийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан удирдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Ө.Энхтүвшин, Н.Учрал болон НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар оролцлоо. Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Нийгэмд хоёр зуун мянга гаруй ажил, хөдөлмөр …
-
21 October
“Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг”олон улсын симпозиум болов
МУИС-ийн Хууль зүйн сургуулиас санаачлан Улсын Их Хурлын Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Хуульчдын холбоо, Ханнс Зайделийн сантай хамтран “Монгол Улсын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг” сэдэвт олон улсын симпозиумыг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг симпозиумын хүрээнд Монгол Улсын Иргэний хуультай холбогдсон эдийн засаг, бизнесийн хүрээний эрх зүйн зохицуулалтын …
-
17 October
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд сургалтад хамрагдаж байна
Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын хууль, эрх зүйн онолын мэдлэгийг дээшлүүлэх зорилтын хүрээнд “Хууль тогтоомжийн тухай хуульд заасан аргачлалуудыг хэрэглэх дадлага олгох” сэдвийн дор сургалт өнөөдөр /2016.10.17/ Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгууллагдаж байна. Сургалтанд УИХ-ын Тамгын газрын ХЭЗХ-ийн ахлах зөвлөх, зөвлөх болон МХШҮХ-ийн Төсвийн шинжилгээний албаны ажилтнууд оролцож буй бөгөөд УИХ-ын Тамгын …
-
11 October
УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргалаа
УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гарын үсэг зурлаа. Чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын …
March, 2016
-
26 March
УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлалаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд …