Tag Archives: УИХ

December, 2015

  • 15 December

    Архинд “найр тавьж”, шар айрагийг “шахах” хуулийн төсөл боловсрогджээ

    Монголын эдийн засаг хямралд өртөж  хүндхэн байгааг иргэд олон нийт сайн ойлгож байгаа. Ийм нөхцөл байдалд  засаг төрийн бодлого аль болох  төсөв хөрөнгө  хэмнэх горимд шилжихийн зэрэгцээгээр төсвийн орлогыг   тасралтгүй бүрдүүлэхэд анхаарах нь зүйн хэрэг. Эл шалтгааны улмаас Монгол улсын Сангийн сайд болон Хууль зүйн сайд нар “Онцгой  албан татварын  нэмэлт өөрчлөлт оруулах” төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь …

October, 2015

  • 27 October

    Төсвийн тухай хуулийн төслүүдийн 2 дахь хэлэлцүүлгийг хийлээ

    Төсвийн дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.27/ хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 01-ний өдөр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын …

  • 27 October

    Ажлын хэсгийн гишүүд ТББ-ын төлөөлөлтэй уулзлаа

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, Ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж тус байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан юм. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Ажлын …

  • 24 October

    Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийн дунд хугацааны тайланг сонсов

    Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дунд хугацааны үнэлгээний тайлангийн хуралд оролцлоо. Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Нутгийн өөрөө удирдах …

  • 24 October

    Г.Уянга гишүүний асуулгын хариуг сонсов

    Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15.00 цаг 02.00 минутад эхлэв. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгаас “Зоос банк” ХК-ийг татан буулгасан ажиллагаа болон хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах, хохирлыг хэрхэн барагдуулах талаар Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргалд тавьсан асуулгын хариуг сонсов. Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга асуулгадаа, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2009 оны 11 дүгээр сарын …

  • 24 October

    УИХ-ын гишүүн Д.Арвин тусгай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд хяналт тавих, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлохоор тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тэрээр дэд ажлын хэсгийн гишүүдийн хамтаар харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд сургуулийн удирдлагуудтай уулзаж, тулгамдаад буй асуудлуудын …

  • 23 October

    Тогтоолын төслүүдийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай болон Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг өнөөдөр /2015.10.23/ өргөн барилаа. Хамгаалалтад авахаар санал болгож байгаа Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Хамгаалалтад авах зорилго …

  • 22 October

    УИХ-ын чуулганы өнөөдрийн тойм мэдээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.22. Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.00 цаг 54 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Энэ үеэр хэлэлцэх  асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн зүгээс Өршөөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт …

  • 21 October

    Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

    Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цаг 43.00 гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв. Байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. 2015 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийв Хуралдааны эхэнд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн …

  • 16 October

    Г.Баярсайхан сайд гэр хороололд номын сан байгуулна

    УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан гэр хороололд номын сан байгуулахаар болжээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд тэр бүр хотын төв рүү очиж номын сангаар үйлчлүүлэх нь ховор байдаг байна. Иймд гэрийнх нь ойр орчимд, гэр хороололд номын сан байгуулж өгөх нь үр дүнтэй гэж үзжээ. Түүнчлэн Нийслэл хотын хүүхэд, залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хөгжих, боловсролоо дээшлүүлэх номын сан, танхим …

  • 16 October

    Эвслийн бүлэг завсарлага авлаа

    Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.15/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс …

  • 14 October

    Төсвийн тодотгол, ирэх оны төсвийн хуулийг дагалдсан хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны хуралдаан 52.6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, 2015 оны Төсөвт тодотгол хийхтэй холбогдуулан дагалдан гарах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудал мөн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн …

  • 14 October

    Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүфийг хүлээн авч уулзав

    Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүфийг хүлээн авч уулзав. Байнгын хорооны дарга А.Бакей “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэн хэллээ. Мөн энэхүү төсөл нь агуулга, ач холбогдлын …

  • 14 October

    “Төрөөс 2016 онд мөнгөний талаар баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэхийг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.10.13/ хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2016 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал танилцууллаа. Энэ удаагийн мөнгөний бодлогын үндсэн зорилт нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтийн суурь болох макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангаж, банк, санхүүгийн …

  • 13 October

    УИХ-ын гишүүд ХСҮТ-д ажиллав

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, С.Одонтуяа, Д.Сарангэрэл, А.Тлейхан, Д.Тэрбишдагва нар өнөөдөр /2015.10.13/ Хавдар судлалын үндэсний төвд ажиллан, ажил байдалтай нь танилцаж, тулгамдаад буй асуудлуудын талаар удирдлагуудтай нь ярилцав. Улсын Их Хурлын гишүүн А.Тлейхан, Монгол Улсад хавдрын өвчлөл маш өндөр байгаа ч эмнэлгийн байр, тоног төхөөрөмж, эмчилгээний асуудал нэлээд хүндрэлтэй байгаа гэдэг мэдээллийн дагуу Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байгаа …