Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Японы парламентын бүлгийн дэд дарга Л.Болд нар өнөөдөр /2015.09.11/ Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан Япон Улс 2020 онд олимп зохион байгуулахтай холбоотойгоор бүтээн байгуулалтын чиглэлээр …
Tag Archives: УИХ
September, 2015
-
8 September
З.Баянсэлэнгэ Барилга хот байгуулалтын сайд боллоо
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Өнөөдрийн чуулганаар Засгийн газрын зарим гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Дөнгөж сая З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Түүнээс асуулт асуух гишүүн байсангүй. Харин Д.Арвин болон Л.Эрдэнэчимэг гишүүд санал хэлсэн. Улмаар 93.1 хувийн саналаар З.Баянсэлэнгийг Барилга хот байгуулалтын сайдад томиллоо. З.Баянсэлэнгийн намтар: З. Баянсэлэнгэ 1991 онд Нийслэлийн 35 дугаар дунд сургууль, 1994 …
-
7 September
Ээлжит бус чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржийн хэлсэн үг
Монгол Улсын Ерөнхий сайд, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорч орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилох зохицуулалттай. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Хууль, Улсын …
-
7 September
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ
Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2015.09.07/ нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганы хуралдааны нээлтэд УИХ-ын 42 гишүүн хүрэлцэн ирж, 55,3 хувийн ирцтэйгээр эхлэв. Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорч орон …
-
7 September
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийнэ
Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 09 дүгээр сарын 18-ны өдрүүдэд зарлан хуралдуулахаар Улсын Их Хурлын дарга захирамж гарласан. Ээлжит бус хуралдаанаар 1.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай асуудал, 2.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэхээр …
-
5 September
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр /2015.09.04/ хуралдаж Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай асуудал, хоёрдугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан …
-
5 September
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.09.04-ний өдрийн хурлаар батлав. 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-ООС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ 09 дүгээр сарын 07-ны Даваа гарагт 09.00 цагаас: Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 09 дүгээр сарын 07-ны Даваа гарагт: Улсын …
-
5 September
УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа
2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 181 тоот захирамж гарлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны …
August, 2015
-
21 August
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.08.21/ өргөн барилаа. Монголбанкны үндсэн зорилт болох үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах гэсэн ойлголтыг орчин үеийн Төв банкуудын жишгийн дагуу илүү тодруулж өгөх, тухайлбал “currency stability” гэсэн зорилт нь ихэнх Төв банк, түүний дотор инфляцыг …
-
21 August
Нагасаки их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон улсын Нагасаки их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Исао Шимокава, Нагасаки их сургуулийн эмнэлэгийн орлогч захирал Такао Аюусе нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга …
-
21 August
МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Батцогт, Г.Баярсайхан нарын нэр бүхий гишүүд МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.08.21/ өргөн барилаа. лон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хорооноос МУЗН-ийн Эрх зүйн байдлыг сайжруулах, төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг хуульд тодорхой заах, Үндэсний нийгэмлэгийн …
-
20 August
УИХ-ын гишүүд Лондон хотын санхүүгийн төвийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү, Л.Болд нар өнөөдөр /2015.08.20/ Лондон хотын санхүүгийн төв /City of London/-ийн Зөвлөлийн гишүүн Сэр Пол Жаджийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Батхүү ноён Сэр Пол Жаджыг Монгол Улсад тавтай зочлохыг уриад Лондон хотын санхүүгийн төв нь Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран ажиллаж ирснийг дурдлаа. Мөн тэрээр хоёр байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа …
-
20 August
УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өнөөдөр /2015.08.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Улсын Их Хурал 2015 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд болон 08 дугаар сарын 03-14-ний өдөр хуралдсан ээлжит бус чуулганы үеэр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн амьдралд чухал ач холбогдолтой хуулиудыг баталсан болохыг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан хаврын ээлжит чуулганы хугацаанд Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүний …
-
20 August
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн төлөөлөл болон Конгрессийн төлөөлөгчдийн танхимын ардчилалын түншлэлийн хөтөлбөрийн төлөөллийг өнөөдөр /2015.08.20/ хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, парламентын үйл ажиллагааны талаар танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар ажилтнуудаа …
-
15 August
Хуульзүйн байнгын хорооны дарга А.Ганбат мэдээлэл хийлээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Байнгын хорооны дарга Д.Ганбат Улсын Их Хурлын 2015 оны хаврын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Тэрээр мэдээлэлдээ, Монгол Улсын Их Хурал 1991 оноос эхлэн өршөөлийг хууль тогтоох замаар үзүүлж ирсэн бөгөөд 1991, 1996, 2000, 2006, 2009 …