Нагасаки их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын даргын Ахлах зөвлөх, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа өнөөдөр Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн урилгаар хүрэлцэн ирсэн Япон улсын Нагасаки их сургуулийн Анагаах ухааны сургуулийн захирал Исао Шимокава, Нагасаки их сургуулийн эмнэлэгийн орлогч захирал Такао Аюусе нарыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

11911929_804934239624269_820620564_nАнагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нэгдсэн эмнэлэг 2017 онд ашиглалтад орохтой холбогдуулан хоёр сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд багш нарыг богино хугацаагаагаар сургаж, төгсөх оюутнуудыг төгсөлтийн өмнөх сургалтад хамруулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлээд цаашид оюутан багш, эмч нарыг урт богино хугацаагаар солилцох, их сургууль, эмнэлгийн менежментийг зөв хийх бэлтгэл ажлыг хангаж, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх хүрээнд идэвхитэй хамтран ажиллах болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Исао Шимокава, Такао Аюусе нар сургууль, эмнэлгийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулаад цаашид хэрхэн хамтран ажиллах талаар сургуулийн удирдлага, багш нартай санал бодлоо солилцож, бүх талаар хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Уулзалтад АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Б.Амарсайхан, АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн захирал С.Мөнхбаярлах нар оролцов.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …