Tag Archives: УИХ

October, 2015

  • 9 October

    2015 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.10.09.Баасан гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09.00 цаг 52.00 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.                     УИХ дахь МАН-ын бүлэгт 3 хоногийн нэмэлт завсарлага өгөв Хуралдаан эхлэхийн өмнө Өршөөлийн тухай хуулиар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс 5 хоногийн завсарлага авсан талаарх …

  • 9 October

    УИХ-ын дарга Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж байгаа билээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр …

  • 8 October

    УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар мэдээлэл хийлээ

    Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Г.Уянга нар өнөөдөр /2015.10.08/ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 11 тоот дүгнэлт болон Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 357 дугаар тогтоолыг судалдсан талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын даргын 203 тоот захирамжаар байгуулагдсан дээрх Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж ахалсан бол бүрэлдэхүүнд Улсын …

  • 8 October

    Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг хэлэлцэж батлав

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн батлав. Уг тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. УИХ-ын ажлын хэсэг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны саналаар тогтоолын нэрийг Батлан хамгаалах бодлогын үндэс хэмээн …

  • 7 October

    Төсвийн байнгын хороо хуралдлаа

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Байнгын хорооны хуралдаан 14 цаг 39 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах …

  • 6 October

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд БНХАУ-д айлчлав

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүх Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн урилгаар 2015 оны 9 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд БНХАУ-д айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүнР.Амаржаргал, Н.Энхболд нар болон албаны бусад хүмүүс багтсан юм. Айлчлалын үеэр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БХАУТЗЗ-ийн Үндэсний хорооны дэд дарга Хань Цидөтэй уулзлаа. …

September, 2015

  • 28 September

    С.Бямбацогт гишүүн Хэнтий аймагт ажиллалаа

    УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын ахалсан баг “Бид хамтдаа” аяны хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Хэнтий аймгийн Батноров сум, Бэрх тосгонд ажиллаж ард иргэдтэй уулзлаа. Тэрээр өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал болон УИХ-ын хаврын чуулганаар батлагдсан хууль, тогтоомжийг танилцуулж, иргэдийн асуултад хариулан, санал хүсэлтийг нь сонссон юм.                Бэрх тосгон нь Батноров сумын VII багт харьяалагддаг аж. Тиймээс төрийн …

  • 26 September

    УИХ-ын даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар 2015 оны 9 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв. Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр. Даваа гараг УИХ-ын дарга З.Энхболд Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөв …

  • 22 September

    “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын “Дальстроймеханизация” ХК хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

    УИХ-ын дарга З.Энхболд Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК-ний хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд оролцов. Энэхүү ёслолд  Монголын талаас “Чингис Лэнд Девелопмент” группын захирал Ц.Гантулга, ОХУ-ын талаас “Дальстроймеханизация” ХК-ийн захирал Гриднев Виталий Юрьевич нар гэрээнд гарын үсэг зурлаа. Монголын “Чингис Лэнд Девелопмент” групп болон ОХУ-ын  “Дальстроймеханизация” ХК нь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар “Алтанбулаг- …

  • 22 September

    УИХ-ын дарга ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийв

    УИХ-ын дарга З.Энхболд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкинтай уулзалт хийв. Уулзалтын эхэнд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин хэлэхдээ, Улсын Их Хурлын дарга тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад зохион байгуулагдсан ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын хурал өндөр хэмжээнд зохион байгуулагдсанд талархал  илэрхийлье. Бид тухайн намрын хуралд оролцох үеэрээ өөрийн байр сууриа илэрхийлсэн …

  • 18 September

    Хөдөлмөрийн яамны хэвлэлийн албанаас залруулга гаргав

    АН-ын бүлэг гэсэн твийтер хаягаар Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг Монгол Улсад хөдөлмөрийн насны  1,9 сая ажилгүй хүн байгаа гэж хэлсэн мэтээр цахим ертөнцөд  цацсан нь ташаа мэдээлэл гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уг хаягаар мэдээлэл оруулдаг ажилтан УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы 2015 оны есдүгээр сарын 18-ны “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагаас уг мэдээллийг авсан хэмээн тайлбарласан бөгөөд “Г.Баярсайхан: Эгзэгтэй энэ үед төрийн …

  • 15 September

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийлээ

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр УИХ-ын чуулганы завсарлагааны хугацаанд Налайх, Баянзүрх дүүргийн иргэдтэй өдөр бүр уулзаж, санаа бодлыг нь сонсож байна гэв. Улсын Их Хурлын гишүүн иргэд сонгогчдынхоо санаа бодлыг сонсож, тухайн асуудлыг холбогдох албан тушаалтнуудад уламжлах замаар иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын захирагчид зарим асуудлаар хүсэлт тавьж буйгаа сэтгүүлчдэд …

  • 14 September

    Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойд зориулж УИХ-ын даргын хэлсэн үг

    Монгол Улсын Ерөнхийлөгч өө Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар аа, Улсын Бага Хурлын гишүүд, Хүндэт зочид, хатагтай, ноёд оо Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд оролцож байгаа эрхэм хүндэт Та бүхэнд болон монголын ард түмэнд  …

  • 14 September

    УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

    Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2015.09.13-ны Ням гарагт 55,3 хувийн ирцтэй эхэллээ. Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан нээснийг мэдэгдье гэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, хүндэтгэлийн хуралдаанд оролцож буй зочид, төлөөлөгчид …

  • 11 September

    “Байнгын ажиллагаатай парламент-25 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

    Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан “Байнгын ажиллагаатай парламент-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2015.09.11/ Төрийн ордны “Б” танхимд болов. Улсын Их Хурлын дарга дэд дарга Р.Гончигдорж эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад ардчилсан анхны сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай анхны парламент байгуулагдсанаас хойш 25 жил болжээ. Энэ 25 жил бол Монгол Улсын хөгжлийн …