????????????????????????????????????

“Байнгын ажиллагаатай парламент-25 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан “Байнгын ажиллагаатай парламент-25 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр /2015.09.11/ Төрийн ордны “Б” танхимд болов.

????????????????????????????????????
????????????????????????????????????

Улсын Их Хурлын дарга дэд дарга Р.Гончигдорж эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад ардчилсан анхны сонгууль явагдаж, байнгын ажиллагаатай анхны парламент байгуулагдсанаас хойш 25 жил болжээ. Энэ 25 жил бол Монгол Улсын хөгжлийн түүхэн дэх шинэ үеийг эхлүүлсэн. Нийгэм, эдийн засаг, улс төрийн бүхий л харилцааг бүхэлд нь ардчилсан зарчим дээр шинэ Үндсэн хуулийнхаа үзэл санаан дээр хөгжүүлж ирсэн 25 жил. Энэ хугацаанд олон туршлага хуримтлагдсан,  олон сургамж, сорилт тулгарч, түүнийгээ бид даван туулж ирлээ. “Байнгын ажиллагаатай парламент-25” сэдэвт өнөөдрийн эрдэм шинжилгээний хурал нь чухамхүү Монгол Улсын парламент, эрх мэдлийн хуваарилалт дахь байр суурь, тогтолцоог боловсронгуй болгох, улс орнуудын энэ чиглэлийн жишиг, Улсын Их Хурлын хяналтын чиг үүргийг боловсронгуй болгох асуудлыг хөндөх юм. Мөн байнгын ажиллагаатай парламентын амин сүнс болсон хуралдааны дэгийн талаар эрдэмтэн, мэргэдтэй хэлэлцэнэ. Энэ хуралдаанд оролцохоор ирсэн Та бүхэнд талархал илэрхийье гэлээ.

Ийнхүү эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа эхэлж, МУИС, ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн эрхлэгч, Доктор (Sc.D.), Профессор  Н.Бурмаа “Монгол Улсын  төсөв хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагааг боловсронгуй болгох зарим асуудал” сэдэвт илтгэл танилцуулав. Мөн МУИС-ийн докторант, судлаач Х.Номингэрэл “Парламентын хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэх механизм, бусад орнуудын жишиг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын чиг үүргийг боловсронгуй болгох асуудал” сэдэвт илтгэлийг танилцуулсан юм.

Мөн “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн хэм хэмжээг боловсронгуй болгох асуудал” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн  Эрх зүй судлалын тэнхимийн багш, докторант Л.Өлзийсайхан,“Үндсэн хуулийн эдийн засгийн үзэл баримтлалын үүднээс Монгол Улсын Үндсэн хуулийг шинжлэх нь”сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүй судлалын тэнхимийн эрхлэгч, Философийн ухааны доктор  (Ph.D.), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D.), Профессор  Н.Лүндэндорж, МУИС-ийн Хууль зүйн ухааны магистр (LL.M.), Судлаач Ж.Сайнхишиг нар танилцуулав.

Эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монгол улсын Үндсэн хуулийг үндсэн хуулийн онолын хөгжлийн сүүлийн үеийн хандлагын үүднээс шинжлэх, Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Монгол Улсын төсвийн үйл явц, хэрэгжилт, түүний хяналтыг шинэ шатанд гаргах, парламентын хяналт шалгалтын чиг үүргийг сайжруулах асуудлаар эрдэмтэн судлаачид, улс төрчид, төрийн институцийн төлөөллүүд, Шинжлэх ухааны академи, түүний харьяа эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын эрдэмтэн, судлаачид санал бодлоо солилцож, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Цаашид энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Үндсэн хуульт ёс, парламентат ёсыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болохыг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид дүгнэж байв.

Эрдэм шинжилгээний хуралд үе үеийн Улсын Их Хурлын дарга, дэд дарга нарын төлөөлөл, Улсын Бага Хурлын гишүүд, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлийн дарга нар, Улсын Их Хурлын Тамгын газрын үе үеийн Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Үндсэн хуулийн цэцийн гишүүд, Улсын Их Хурлын харьяа байгууллага болон тэдгээрийн судалгааны чиг үүрэгтэй нэгжүүдийн төлөөлөл болон бусад байгууллагын төлөөлөл оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20153

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …