“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд 2023-2024 онуудад эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчдийг бэлтгэх ажилд дэмжлэг үзүүлэн “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” хөтөлбөрийг Монгол Улсад шинээр боловсруулан их, дээд сургуулиудад нэвтрүүлсэн.
Энэ ажлын хүрээнд МУИС, МУБИС, ХУИС, СУИС, ОТИС, Глобал удирдагч их сургууль, Зохиомж их сургууль, Хэвлэлийн хүрээлэн зэрэг 7 их, дээд сургууль, коллежид хөтөлбөр нэвтэрсэн нь олон улсын сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлсэн томоохон ажил болов.

Нийгмийн эрүүл мэндийн салбарт ажилладаг мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан (ХМА)- уудад болон сэтгүүлчдэд эрүүл мэндийн мэдээллийг үр дүнтэй бөгөөд олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх мэдлэг, ур чадварыг олгох, чадавхжуулах хэрэгцээ, шаардлага бий болоод буй.

Энэхүү хэрэгцээ, шаардлагыг их, дээд сургуулийн түвшинд төдийгүй дунд болон богино хугацааны сургалтуудыг тогтмол зохион байгуулах замаар хангах боломжтой бөгөөд үүний тулд мэргэшсэн, олон улсын жишгийн дагуу эрүүл мэндийн сэтгүүл зүйн багшийг бэлтгэх нь чухал.
Энэ хүрээнд “Эрүүл мэндийн сэтгүүл зүй” хөтөлбөрийг бакалаврын түвшинд заах багш нарыг чадавхжуулах, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.


Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл