УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан боллоо

Монгол Улсад Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан 2015.09.13-ны Ням гарагт 55,3 хувийн ирцтэй эхэллээ.

005Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан нээснийг мэдэгдье гэхэд хөгжимт Төрийн дуулал эгшиглэж, Улсын Их Хурлын гишүүд, хүндэтгэлийн хуралдаанд оролцож буй зочид, төлөөлөгчид босч хүндэтгэл үзүүлэв.

Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, 1990 оны Ардын Их Хурлын дарга, орлогч дарга нар, Улсын Бага хурлын гишүүд, үе үеийн Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар болон Улсын Их Хурлын харьяа байгууллагын дарга нар, Улсын Их Хурлын Тамгын газрын ахмад ажилтнууд, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцлоо.

003 002Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд оролцож байгаа эрхэм хүндэт Та бүхэнд болон монголын нийт ард түмэндээ Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье.

008Ардын Их Хурлын анхдугаар хуралдаанаар Улсын Бага Хурлын дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга болон 50 гишүүнийг сонгон баталж 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурлын гишүүд “Алд бие мину алжааваас алжаатугай, ахуй төр мину бүү алдартугай. Бүтэн бие мину алжааваас алжаатугай, бүрэн улс мину бүү алдартугай.” хэмээн андгай өргөснөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаж өнөөдөр 25 жилтэйгээ золгож байна. Энэ бол монгол төрийн тогтолцооны нэгэн шинэ үеийн түүх бөгөөд өнөөдрийг хүртэл парламентын засаглал шинэ ардчилсан Үндсэн хуулиар баталгаажин эргэлт буцалтгүй төлөвшин хөгжиж байгаагийн илрэл юм. Тиймээс Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18.1-дэх хэсгийг үндэслэн захирамж гаргаж энэхүү Хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулж байна…” гэлээ. Мөн “… Улсын Бага Хурал болон 6 удаагийн парламент 25 жилд Анхдугаар хуралдааныг 6 удаа, ээлжит чуулганыг 47 удаа, ээлжит бус чуулганыг 12 удаа, хүндэтгэлийн хуралдааныг 22 удаа хийж бие даасан хууль 454, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 2209, гэрээ соёрхон баталсан, нэгдэн орсон тухай хууль 330, хууль хүчингүй болсон тухай хууль 145, Улсын Бага Хурлын тогтоол 167, Улсын Их Хурлын тогтоол 1779, нийт 5084 хууль, тогтоол хэлэлцэж баталжээ. Улсын Бага Хурал болон 6 удаагийн парламентад давхардсан бус тоогоор 326 хүн, давхардсан тоогоор 534 хүн гишүүнээр сонгогдон ажилласны дотор 7 удаа сонгогдсон гишүүн 2, 6 удаа сонгогдсон гишүүн 2, 5 удаа сонгогдсон гишүүн 4, 4 удаа сонгогдсон гишүүн 14, 3 удаа сонгогдсон гишүүн 30, 2 удаа сонгогдсон гишүүн 68, 1 удаа сонгогдсон гишүүн 206 байна…” гэв.

Түүнчлэн “…Монгол Улсад парламентат ёсыг хөгжүүлэн төгөлдөржүүлэх нь үе үеийн Улсын Их Хурлын байнгын анхааралд байж ирсэн, цаашид ч байх ёстой билээ. Улсын Их Хурлын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, парламент хоорондын харилцааг хөгжүүлж, бусдын сайн туршлагыг нэвтрүүлэх нь хууль тогтоогчид бидний нэг чухал зорилт байх болно. Байнгын ажиллагаатай парламентын 25 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, парламентат ёсны хөгжлийн ололт, сургамж, цаашдын зорилтын талаар хэлэлцүүлж байна. Улсын Их Хурлын Тамгын газрын үйл ажиллагааг боловсронгуй болгож, төсөв, санхүү, зохион байгуулалтын хувьд бэхжүүлэх нь парламентат ёсны хөгжлийн салшгүй нэг чиглэл байх болно. Энэ дашрамд парламентат ёсны хөгжилд үнэтэй дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа Монгол дахь дипломат төлөөлөгчдийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, бидэнтэй хамтран ажиллаж байгаа бусад олон улсын байгууллагуудад гүн талархал илэрхийлье. Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсч байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд дахин талархал илэрхийлье.” гэлээ.

Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж нар үг хэлэв.

11999290_981914818532613_1326027619_oМонгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ, хариуцлагатай, ёс зүйтэй улс төрийг хэрхэн бий болгох, гүйцэтгэх засаглалын бүтээлч тогтвортой үйл ажиллагааг хэрхэн хангах, Монгол Улсын бодлого, гадаад бодлогын талаар онцлон тэмдэглэв. Мөн тэрээр, Монголын ард түмний хөгжил дэвшил биднээс, монголын ард түмнээс, монгол хүнээс өөрөөс нь хамгийн их шалтгаалах болно гэлээ.

????????????????????????????????????

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж хэлсэн үгэндээ, “ 25 жилийн өмнө 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж, Улсын Бага Хурлын гишүүд тангарагаа өргөж, Монгол Улсын Байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Энэхүү ойг тохиолдуулан Хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулж, Улсын Бага Хурлын гишүүдийг өргөн оролцуулж байгаад Улсын Их Хурлын даргад талархсанаа Улсын Бага Хурлын гишүүдийн нэрийн өмнөөс илэрхийлье. Улсын Бага Хурал нь 1990 оны ардчилсан хувьсгалын гол үр дүн болж, БНМАУ-ын Үндсэн хуулинд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу хууль тогтоох, хянан шалгах, зохион байгуулах эрх бүхий төрийн эрх барих дээд байгууллага гэсэн статустайгаар бий болсон түүхтэй. Тийм учраас Улсын Бага Хурлын үйл ажиллагааны нэг чиглэл бол ард түмний сонголт болсон 1990 оны ардчилсан хувьсгалын ололтыг хууль эрх зүйн хувьд нь энэ тэргүүнд ханган биелүүлэхийн төлөө ажилласан…” гэлээ.

????????????????????????????????????

 

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Г.Занданшатар: Мал аж ахуйд тулгамдаж буй асуудлыг хоршиж, нэгдэх арга замаар л шийдвэрлэж чадна

“Шинэ хоршоо” хөдөлгөөн арга хэмжээнд хот, хөдөөгийн 3100 гаруй малчид, хоршоологчид хөдөө аж ахуйн салбарт …