МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Д.Батцогт, Г.Баярсайхан нарын  нэр бүхий гишүүд МУЗН-ийн Эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.08.21/ өргөн барилаа.

DSC_1495

лон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Олон улсын Улаан загалмайн хорооноос МУЗН-ийн Эрх зүйн байдлыг сайжруулах, төрдөө нэмэлт хүч болж ажиллах чиг үүргийг хуульд тодорхой заах, Үндэсний нийгэмлэгийн статусыг үндэсний хүмүүнлэгийн тусламжийн байгууллага байхаар өөрчлөх, төрийн болон орон нутгийн удирдлагын байгууллагаас МУЗН-тэй хэрхэн хамтран ажиллах арга хэлбэрийг хуульд тусгах санал, зөвлөмжийг өгч байгаа юм. Ингэснээр Улаан загалмай нийгэмлэг нь бусад ТББ-с ялгаатай, төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх онцлог үүрэг, хариуцлагыг хуулиар хүлээсэн байгууллага болох юм. Дээрх нөхцөл байдлыг харгалзан 2000 онд УИХ-аас баталсан Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагыг үндэслэн 4 бүлэг, 15 зүйлээс бүрдсэн хуулийн төсөл боловсруулав.

Хуулийн төслийг боловсруулахад Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны Ажлын хэсэг 2013 оны 12 дугаар сар, 2014 оны 3 дугаар сар, 2015 оны 3 дугаар сард ирж, МУЗН-ийн Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Газарт болон хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэгт техник туслалцаа үзүүлсэн байна. Хуулийн төслөөр МУЗН-ийн гишүүд дэмжигчдийн дунд хэд хэдэн удаа хэлэлцүүлэг явуулсны зэрэгцээ 2014 оны 2 дугаар сард болсон МУЗН-ийн Үндэсний чуулганд танилцуулж, хэлэлцүүлэг явуулсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …