Архинд “найр тавьж”, шар айрагийг “шахах” хуулийн төсөл боловсрогджээ

content_arhinii925459973201408161048Монголын эдийн засаг хямралд өртөж  хүндхэн байгааг иргэд олон нийт сайн ойлгож байгаа. Ийм нөхцөл байдалд  засаг төрийн бодлого аль болох  төсөв хөрөнгө  хэмнэх горимд шилжихийн зэрэгцээгээр төсвийн орлогыг   тасралтгүй бүрдүүлэхэд анхаарах нь зүйн хэрэг. Эл шалтгааны улмаас Монгол улсын Сангийн сайд болон Хууль зүйн сайд нар “Онцгой  албан татварын  нэмэлт өөрчлөлт оруулах” төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь хэмжээг батлах”  тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах  тухай төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр  бэлтгэжээ. Үүний үндсэн дээр улсын төсвийн орлогыг  3.99 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой тухай саналыг хуулийн төсөл боловсруулагчид гаргажээ.

Гэвч  дээрх хуулийн болон тогтоолын төсөл рүү эргэн харах хэд хэдэн шалтгаан бидэнд  байна.

Хэрвээ бид үүнийг анзаарахгүйгээр, зөвхөн  төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулан  зарим  импортын бүтээгдэхүүний  гаалийн болон онцгой албан татварт өөрчлөлт оруулах юм бол  Монголчууд бидний хэлдэгээр “Нуухийг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгчийн үлгэр биелэхэд хүрэх нь байна. Ингэж хэлэх шалтгаан юу вэ?

Дээрх төслийг санаачлагчдын зүгээс төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор  тодорхой нэр төрлийн барааны  нэгж тус бүрд ноогдох  албан татварын хувь нэмжээг нэмэгдүүлэх саналаа хуулийн төсөлдөө тусгажээ. Эдгээр бүтээгдэхүүн дотор импортоор оруулж ирэх шар айрагны литр тутамд 1000 төгрөг буюу 50 орчим цент нэмэгдүүлэх саналыг оруулжээ.  1Scan_20151215 (2)

Түүнчлэн өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол эх оронд үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн шар айрагт ялгамжтай татвар ногдуулах ёсгүй. Мөн өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар шар   айраг  үйлдвэрлэх,   импортлох  тусгай   зөвшөөрөл олгоход 50 000 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 25 000 000 төгрөгийн хураамж адил төлдөг байсныг өдгөө хэлэлцүүлэх хуулийн төсөлд шар айраг импортлох үйл ажиллагааг тусад нь салган  зөвхөн импортын зөвшөөрөл авахад 500 сая,  зөвшөөрлөө сунгахад 250 сая төгрөг болгохоор төлөвөлж  байгаа нь импортын үйл ажиллагаанд хууль санаачлагчдын зүгээс  зориудаар саад хийж байгаа үйлдэл гэж үзэхэд хүргэж байна.

Scan_20151215 (4)

Scan_20151215 (5)Гэтэл  яг ийм санал 2009 онд ҮХЦ-ээр хэлэлцэгдэн, Цэцийн босго давалгүй унасан байна.

Сангийн сайдын төсөв бүрдүүлэхийн тулд зарим бүтээгдэхүүний Онцгой албан татварыг нэмэх  тухай хуулийн төслийг санаачилсан нь  юуны өмнө Үндсэн хуулийн цэцийн 2005 онд болон 2009 онд Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг дахин сэргээсэн  эсэх тухай маргааныг  тус тус хянан шийдвэрлэж МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООСОН  шийдвэрийг зөрчихөд хүрч байгааг  сануулах нь илүүц бизээ. Сангийн сайд тэргүүтэй дээрх төслийг санаачлагчид Үндсэн хуулийн Цэцийн 2009 оны тогтоолыг  олж хараагүй бол төрийн уялдаа холбоо, залгамж чанар өдгөө бүрэн алдагджээ гэж хэлж болох. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийн дээр Хөх тэнгэр л байдаг гэдэг. Хэн ч , ямарч абан тушаалтан Цэцийн шийдвэрийг давах, түүнийг үгүйсгэх эрхгүй.UH1UH2UH3UH4UH5

Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ёсоор бол эх орны үйлдвэрийн болон импортын  тодорхой нэр төрлийн бараа Монгол улсын нэгдэн орсон Дэлхийн худалдааны байгууллагын “Тариф худалдааны ерөнхий хэлэлцээр”-ийн удиртгал хэсгийн “Тариф болон худалдааны бусад саад тотгорыг багасгах, түүнчлэн ОУ-ын худалдаан дах ялгаварлан гадуурхах явдлыг арилгахад чиглэсэн адил тэгш нөхцөл бүхий харилцан ашигтай тохиролцоонд хүрэх” гэсэн заалт болон бусад заалтыг зөрчсөн, МөнМонгол улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2,3 буюу  “2. Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.   3.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэсэн заалтыг тус тус илтэд зөрчсөн хэмээн ҮХЦ-ийн Их суудлын хурлаас үзэж тогтоолоо гаргасан байна.

Иймээс Онцгой албан татварын хуулийн 6.1 дэх заалтанд Эх оронд үйлдвэрлэсэн болон импортоор оруулж ирсэн Пивоны албан татвар бүх төрлийн шар айрагт литр тутамд 290 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 0.2 ам.доллар байсан ажээ.beer1

Хуулийн төсөл санаачлагчид  үүнийг мэдэж байсан ч Үндсэн хууль зөрчин байж хуулийн төсөл санаачлахдаа хүрсэн нь согтууруулах ундаа, тэр тусмаа Архи үйлдвэрлэгчдийн  асар хүчтэй “лобби”-нд өртсөн байх магадлалтай гэж үзэх хардлагыг бий болгож байна.

Хэрвээ тийм биш гэвэл 4 орчим тэрбум төгрөгөөр төсвийн орлогыг  нэмэгдүүлэхийн тулд ҮХЦ-ийн шийдвэрийг үл огоорч, Шар айраг импортлогчидод дарамт үзүүлж,  импортын шар айрагны үнийг архины үнэтэй дүйцэхүйц өсгөж байгааг юу гэж ойлгох вэ?

Хуулийн төсөл санаачлагчдын дээрх шийдвэр Монголын ирээдүй болсон залуусыг “шар айраг бүү уу,  зөвхөн  архи л уу” гэж тулгаж байгаагаас өөрцгүй хэрэг гэж хэлж болох.

Архидан согтуурах явдал нийгэмд аюулын харанга дэлдэж байгаа энэ цаг үед архины үйлдвэрлэлийг  төрийн бодлогоор багасгаж,  улмаар олон нийтэд архины хэрэглээг багасган үүний оронд шар айрагны зохистой хэрэглээг бий болгох нь соёлт хүн төрлөхтний ухамсарын хүрээнд нэгэнт шийдсэн асуудал байдаг.

Гэтэл манай улсын хувьд үндэсний  архи, пиво үйлдвэрлэгчдийн  лобби шахалтаар  хууль боловсруулагчид нь гадаадад үйлдвэрлэсэн, хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн шар айрагны  үнийг татварын бодлогоор дамжуулан нэмэгдүүлэхээр улайрах,   ингэхдээ холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээг  үл хүндэтгэн зүтгэж байгаа нь Архи үйлдвэрлэгчдийн  “гар хөл хэдий  хол хүрч чаддаг”-ыг харуулсан бодит үйл боллоо гэж үзэхэд хүргэж байна.

Хэрвээ энэ төслийг УИХ-ын байнгын хороогоор дэмжинэ болон УИХ-ын  нэгдсэн чуулганаар батлах юм бол нэг талаас эрх баригчид залуу үеийнхэний өмнө “гэм буруутан” болоод зогсохгүй нөгөө төлөөс Монгол улс Олон улсын өмнө гэрээ хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй,  дагаж мөрддөггүй улс  юм байна гэсэн ойлголтыг  дэлхий нийтэд төрүүлнэ гэдгийг эрхэм гишүүд анхаарна буй заа.

Ц.Мөнх

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …