Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх төслийн дунд хугацааны тайланг сонсов

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар УИХ-ын Тамгын газар, Швейцарийн Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн дунд хугацааны үнэлгээний тайлангийн хуралд оролцлоо.

03Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар хурлыг нээж хэлсэн үгэндээ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл нь агуулга, ач холбогдлын хувьд өндөр гэдгийг онцлон тэмдэглээд богино хугацаанд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг юм гэлээ.

Үүний дараа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүф төслийн дунд хугацааны үнэлгээний тайланг танилцуулсан юм.

01“Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл 2013 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн ба тус төслийн зорилго нь нутгийн удирдлагын хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах зорилгоор орон нутгийн хурлын төлөөллийн болон хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд оршино. Түүүнчлэн орон нутгийн сонгогдсон төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бий болгох улс төрийн дэмжлэг, санхүүгийн хөшүүрэг, мэргэжлийн туслалцаа үзүүлэхэд төслийн үйл ажиллагаа чиглэгдэх бөгөөд төслийн хүрээнд ИТХ-ын шинээр сонгогдсон төлөөлөгчдийг  сургах сургалтыг, иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурал хяналтын үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг болох дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлэх зэрэг сургалтын шинэлэг арга барилтай хослуулан, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчныг сайжруулах замаар чадавхи бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

07Хуралд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Дэд суурин төлөөлөгч Томас Эриксон, Швейцарийн хөгжлийн агентлагийн Гүйцэтгэх захирал Габриелла Спирли болон албаны бусад хүмүүс оролцож, талууд төслийн үр дүнгийн болон зорилго, зорилтуудын талаар харилцан санал солилцлоо.

Ugluu-logo11

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …