Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүфийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн олон улсын зөвлөх Пол Ван Хүүфийг хүлээн авч уулзав.

01Байнгын хорооны дарга А.Бакей “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл амжилттай хэрэгжиж байгааг тэмдэглэн хэллээ. Мөн энэхүү төсөл нь агуулга, ач холбогдлын хувьд өндөр гэдгийг онцлон тэмдэглээд богино хугацаанд амжилттай хэрэгжсэн төслүүдийн нэг юм. Төслийн хүрээнд сургалт явуулан сургагч багш бэлтгэх, гарын авлага гаргах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмнө тулгамдаад байгаа асуудлыг судалж судалгааны тайлан гаргах, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал вэб сайттай болсон зэрэг олон чухал ажлууд хийгдсэн гэлээ. Түүнчлэн зарим хуулийн төслүүд дээр хамтран ажиллаж байгааг энэ үеэр дуулгаж байсан юм.

Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар хэлэхдээ, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төсөл нь үндэсний хэмжээний том төсөл болж чадсан гэдгийг онцлоод энэхүү төслөөр тогтовортой ажиллагааг бий болгох зорилгоор сургалтын механизмыг нэвтрүлж энэ хүрээнд хууль тогтоох үйл явцад иргэдийн саналыг сонсох видео хурлын системийг нэвтрүүлсэн юм. Тухайлбал УИХ-ын байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, Нээлттэй сонсголын танхим, УИХ-ын даргын зөвлөлийн танхим, 21 аймгийн иргэний танхим, алслагдсан гурван дүүргүүд хоорондоо видео хэлбэрээр холбогдох боломжтой болсон гэлээ.

Ugluu-logo2015

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …