Байнгын хорооны хуралдаанаар Б.Лхагвасүрэн, Д.Баярсайхан нарыг дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Монголбанкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн Зохицуулах хорооны даргыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл өнөөдөр УИХ-ын  Эдийн засгийн байнгын хороо хуралдаж  Монголбанкны Ерөнхийлөгч болон СЗХ-ны даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Тус хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн, СЗХ-ны даргаар Д.Баярсайханыг томилохыг дэмжиж, асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигч Б.Лхагвасүрэн нь эдийн засагч мэргэжилтэй, Олон улсын эдийн засгийн харилцааны магистр цолтой.  1989 оноос Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, Шинжлэх Ухааны Эдийн Засгийн Хүрээлэн, Эрдэм шинжилгээний ажилтан, 1994 оноос Монголбанк, Мөнгөний бодлогын газар, Ахлах эдийн засагч, 2000 оноос, Дэлхийн банк, Вашингтон дахь Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн сектор, Зөвлөх, 2016 оноос Монголбанкны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа.
 
СЗХ-ны даргад нэр дэвшигч Д.Баярсайхан Санхүү менежмент эдийн засагч мэргэжилтэй, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн Санхүүгийн Удирдлагын Магистр, 1997 оноос  Сангийн яамны Бүтцийн өөрчлөлт, өмчийн хэлтсийн мэргэжилтэн, 2010 онд СЗХ-ны дэргэдэх Бичил санхүүгийн орон тооны бус бодлогын зөвлөлийн гишүүн, 2016 оноос СЗХ-ны дэд даргаар ажиллаж байгаа аж. 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …