УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2019.11.20/ хуралдаанаар Хоршооны
тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн
төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ болон
холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг шалгасан ажлын хэсгийн
санал, дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг
бүхий ажлын хэсгийн боловсруулсан “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх
ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Тогтоолын
төслийн талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.
Тогтоолын төсөлд Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын
гэрээ болон холбогдох бусад гэрээ хэлэлцээрүүдийг Монгол Улсын хууль
тогтоомжийн хүрээнд сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээ авах, ордын нөөцийн
үнэлгээг дахин хийсэн ТЭЗҮ-ийг боловсруулах, байгаль орчны болон усны нөхцөл
байдлын үнэлгээг шинэчлэн хийлгэх, Монгол Улсын Их Хурлын даргын 2018 оны 3
дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн
санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах, төслийн
Монголын талын төлөөллийн чадавхийг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг авч
хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан бөгөөд тогтоолын
хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн
байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд даалгахаар
тусгасан байна.
Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр явцад УИХ-ын гишүүн
Ж.Бат-Эрдэнэ тогтоолын төслийн 1-р зүйлийн 1 дэх заалтаас “… олон улсад хүлээн
зөвшөөрөгдсөн хараат бус зөвлөх үйлчилгээ авах” гэснийг хасах, УИХ-ын гишүүн
Б.Жавхлан тогтоолын төслийн 1-р зүйлийн 2 дахь заалтын “Монгол Улсын эрх ашиг,
хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах” гэснийг “Монгол Улсын эрх ашигт
нийцүүлэн хууль тогтоомжийн хүрээнд сайжруулах” гэсэн найруулгын шинжтэй
саналууд гаргасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи
уг тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах
нь зүйтэй хэмээн үзсэн байна.
Түлхүүр үгУИХ
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …