Дундговь аймгийн прокурорын газраас орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэргүүд тэр дундаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчил гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зорилгоор тус аймгийн хэмжээнд 2014, 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар гарсан зам тээврийн осол, хэргийн талаар судалгаа хийсэн байна.
Судалгааны дүнд зам тээврийн осолтой холбоотой гомдол, мэдээлэл өнгөрсөн оны үеэс өссөн дүн гарсан бөгөөд ийнхүү өссөн шалтгаан, нөхцөлийг тодорхойлж, ард иргэдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, тэдний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үүднээс мэдээлэл бэлтгэж, орон нутгийн сонин болон веб сайтад нийтлүүлжээ.
Мөн дээрх судалгааны дүнг үндэслэн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил зохиолгохоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга буюу Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн даргын нэр дээр мэдэгдэл хүргүүлж ажилласан байна.