Ховдод төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалт болов

downloadЭрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх төсөл болон Сангийн яамнаас төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалтыг Нутгийн удирдлагын ордонд явууллаа.

Сургалтыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн, доктор Б.Болормаа 10-р сарын 05-ны өдөр манай аймгийн төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх сургалтыг явуулав. Сургалтанд Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтнүүд, Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтнүүд , Жаргалант сумын ЗДТГ-ын албан хаагчид оролцов.

Сургалтаар нягтлан бодох бүртгэлийн тухай, аудитын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, түүний хэрэгжүүлэх асуудлууд болон төсвийн тухай хууль, түүнийг хэрэгжүүлэх талаар илтгэл мэдээлэл хүргэлээ. Мөн сургалтанд оролцогчдын сонирхсон асуултанд хариулж, дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг өгсөн юм.

Ugluu-logo1

Санал болгох мэдээ

ХОВД: Нутгийн 57 хувьд бэлчээрийн ургамлын ургалт муу байна

Ховд аймгийн ихэнх суманд хөрсний чийг багассаны улмаас хуурайшилт нэмэгдэж, бэлчээрийн ургамлын ургалт тааруу байна. …