Ховд аймагт Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал болов

download (2)Аймгийн Засаг даргын зөвлөлийн өргөтгөсөн хурал 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд боллоо. Өргөтгөсөн хурлаар тухайн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар 2012-2015 оны хооронд хийсэн ажлын тайлангаа танилцууллаа.

Үүнд: “АЗЗА” ХК, “Шим ус” ОНӨААУҮГ, “Ховд эрч хүч” ОНӨААУҮГ, “Хөгжил” Политехник коллеж, ЕБ-ын 1 дүгээр сургууль, 2 дугаар сургууль, Цаст-Алтай цогцолбор сургууль, Прогресс сургууль, 6 дугаар сургууль, 7 дугаар сургууль, СӨБ-ын 1 дүгээр цэцэрлэг, 3 дугаар цэцэрлэг, 4 дүгээр цэцэрлэг, 5 дугаар цэцэрлэг, 6 дугаар цэцэрлэг, 7 дугаар цэцэрлэг, 8 дугаар цэцэрлэг, 10 дугаар цэцэрлэг, 11 дүгээр цэцэрлэг гэсэн байгууллагууд 10 дугаар сарын 22-ны өдөр, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний байгууллагууд, төсөвт байгууллагууд, Дулааны 2-р станц зэрэг байгууллагууд 10 дугаар сарын 23-ны өдөр хийсэн ажлын тайлан мэдээллээ тавьж, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүдийн асуултанд хариулт өгсөн юм.

download (1)

Ugluu-logo20157

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …