2016 оны 10 дугаар сарын 19-нд сум дүүргийн ИТХ-ын 7 дахь удаагийн сонгууль болохтой холбогдуулан, дархан-уул аймгийн Сонгуулийн хороог хуулийн хугацаанд нь багтаан байгуулах асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн хурлаар аймгийн сонгуулийн хороог байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа.
Аймгийн сонгуулийн хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан бөгөөд Сонгуулийн хорооны даргаар Шарын гол сумын ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Нарийн бичгийн даргаар аймгийн УЦУОШАлбаны дарга С.Алтандолгион, гишүүдээр Д.Цэрэндаваа, Д.Жаргалсайхан, Т.Мэдэгсүрэн, С.Туяа, Б.Өнөрхүү, Ж.Болдбаатар, З.Батхишиг нарыг томилж, Монгол улсын Сонгуулийн тухай хууль заавар, журам, ёс зүйн дүрмийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж ажиллахыг үүрэг болгосон юм.