20 настай залуу саатуулах байранд амиа хорложээ

 

85759f156840640e5aee082b51fb64b8_x3

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны 90 жилийн ойгоор 20 настай, эрэгтэй Б саатуулах байранд амиа хорлосон хэрэг гарчээ.  Тодруулбал, өнгөрөгч долоодугаар сарын 23-ны өдөр Бугат тосгоны баяр наадмын арга хэмжээ болох үеэр Б архидан согтуурч, гэрийнхэндээ агсам тавьснаар түүний аав цагдаад дуудлага өгч баривчлуулсан байна. Ингээд түүнийг саатуулах байранд авчирж хийсэн бөгөөд үүний дараа тэрбээр эрүүлжүүлэх өрөөний гэрлийн шилийг мулталж аван, гэдсээ хүүлсэн байхыг цагдаагийн албан хаагчид харж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлжээ.

Түүнийг тухайн өдөр ГССҮТ-д хүргэж яаралтай хагалгаа хийсэн ч хоёр хоногийн дараа иргэн Б нас барсан байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Өвөрхангайд хүчтэй шороон шуурга шуурч байна

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар Өвөрхангай аймагт хүчтэй шороон шуурч замын …