“Олон улсын Хөөмийн IV” наадмыг зохион байгуулах ажлын хэсэг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдаж, 2 дахь удаагаа хуралдлаа. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны хүрээнд 2 жилд нэг удаа уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын Хөөмийн IV” наадам 7 дугаар сарын 6-9-ны өдрүүдэд зохион байгуулах тов гарсан бөгөөд энэ үеэр хөөмийн өлгий нутаг болсон Чандмань суманд эрдэм шинжилгээний бага …
Орон нутаг
June, 2016
-
18 June
Д.Доржпүрэв Жаргалант сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа
УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Доржпүрэв энэ удаад Төв аймгийн Жаргалант сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, олон олон асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Түүний Жаргалант сумын 4 газар хийсэн уулзалтанд нийт 160 орчим иргэд ирж оролцсон. Иргэд газар тариалан, мал аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар асууж, цаашид Төв аймагт тулгамдаад байгаа ажлууд дээр төрийн зүгээс …
-
17 June
Баруун 5 аймгийн 150 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдлаа
Ховд аймгийн 100, Увс аймгийн 7 Завхан аймгийн 17, Говь-Алтай аймгийн 18 Баян-Өлгий аймгийн 18 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж ийнхүү цэргийн эрдэмд суралцахаар цэргийн бэлтгэл сургуульдаа гарч байна. Их сургуульд суралцах 4 жилийн хугацаандаа цэргийн эрдэмд суралцаж алба хаана гэдэг тэдний хувьд төгсөөд төрийн албаны шалгалтанд орох, төрд орж ажиллахад чухал болж байгаа юм. khovdnews.mn
-
16 June
Дархан-уул аймагт элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ
Ерөнхий боловсролын дунд сургуулийг энэ жил төгсөгчдийн элсэлтийн ерөнхий шалгалт Дархан-Уул аймагт ШУТИС-ийн Дархан Технологийн сургуулийн хичээлийн байранд Монгол хэл бичгийн шалгалтаар эхлэв. Энэ онд тус аймгийн хэмжээнд 1309 сурагч ЕБС-иа төгссөн. Мөн 2016 оноос өмнө ЕБС төгссөн болон МСҮТ-ийг төгссөн 134 сурагч нийт 1423 хүүхэд, үүнээс энэ жил ЭЕШ өгөхөөр 1309 хүүхэд бүртгүүлжээ. Үүнд Монгол хэл бичгийн шалгалтыг 1443, математикийг …
-
15 June
Халдварт өвчний тохиолдлын 80 гаруй хувийг улаан бурхан эзэлж байна
Сүүлийн жилүүдэд халдварт өвчины тархалт эрс ихссэж байна. Харин халдварт өвчин дундаа улаан бурхан дэгдэлт хот болон хөдөө орон нутагт их дэлгэрч байна. Тэр тусмаа Архангай аймгийн Эрдэнэбулган 226, Жаргалант 325 зэрэг сумдуудад дунджаас дээгүүр байна. Өвчлөгсдийн 82,4 хувь нь улаан бурханаар, 5,9 хувь нь бэлгийн замын халварт өвчнөөр, 2,2 хувь нь сүрьеэгээр, 1,5 хувь нь салхин цэцэгээр өвчилж, халдварт …
-
15 June
Шарын гол сум Монгол улсад ухаалаг цахилгаан түгээх сүлжээ бүхий анхны сум болжээ
“Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК нь техникийн шинэчлэл хийж шинэ технологи нэвтрүүлэх, эрчим хүчний борлуулалтын үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэх, хэрэглэгчтэй зайлшгүй шаардлагын дор дэлхийн шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх, техникийн шинэчлэл хийх ажлуудыг бүгдийг нэгэн зэрэг хийх хөрөнгийн боломж хомс учир шат дараатайгаар хэрэгжүүлэх зорилго тавьсан байна. Энэ ажлын хүрээнд өөрийн хөрөнгөөр 2012-2015 онуудад дараах чиглэлээр шат дараатайгаар хэрэгжүүлж …
-
14 June
Нэр дэвшигч А.Бакейн сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо
Монгол Улсын алс баруун хязгаар Баян-Өлгийн аймагт УИХ-ын 4-р тойрогт нэр дэвшигч Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, профессор А.Бакейн сонгуулийн сурталчилгааны нээлт Сагсай, Улаанхус, Цэнгэл, Бугат сумдад болж өнгөрлөө. Өнгөрсөн 4 жилийн ололт амжилт болон ирэх онуудын зорилтуудыг хэлэлцсэн уулзалтуудын үеэр иргэд нэр дэвшигчийн талаар ам сайтай байлаа. Мөн Ерөнхий сайд асан Р.Амаржаргал нэр дэвшигч А.Бакейн сурталчилгааны нээлт, уулзалтуудад оролцлоо. …
-
14 June
Орон нутгийн иргэд орчин үеийн оношилгооны явуулын төхөөрөмжөөр үйлчлүүлэх боломж бүрдлээ
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайд С.Ламбаа энэ сарын 09-12-ны өдрүүдэд Архангай, Завхан аймгуудын алслагдсан сумдад ажиллалаа. Энэ үеэр 06 дугаар сарын 09 -10-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдсан “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах аргачлал, Эрүүл мэндийн анхан шатны түвшинд халдварт бус өвчний эрт илрүүлтэд ашиглагдах зөөврийн тоног төхөөрөмж ашиглалт” сэдэвт сургалтанд ЭМС-ын сайд С.Ламбаа, ДЭМБ-ын Монгол …
-
3 June
“Болд Төмөр Ерөө гол”-ын Б.Дэлгэрсайхан хятадын эрүүгийн элемэнтүүдтэй холбоотой
Дорноговь аймгаас УИХ-д өрсөлдөж байгаа “Дорнын говь” хэмээх мах боловсруулах компаниас “Болд Төмөр Ерөө гол” гэдэг аварга групп хүртэл бизнэсээ өргөжүүлж чадсан Б.Дэлгэрсайхан нь тун нууцлаг бизнесмэн юм. Төмрийн хүдрийг урагшаа 1000 ачааны вагоноор зөөж эхэлснээс хойш улам хөрөнгөжиж хятад түнш нь энэ урсгалыг угтан Эрээнд ган хайлуулах үйлдвэр хүртэл барьсан гэдэг. Улстөрчдөөс МАХН-ын Н.Энхбаяртай дараа нь МАН-ын хотын фракцитай …
-
2 June
Ховд аймаг хувийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна
Ховд аймагт төрийн өмчийн 28 хувийн хэвшлийн 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Дан ганц төрийн өмчийн цэцэрлэг ажиллах нь цэцэрлэгийн насны хүүхдүүдэд хүрэлцээ муутай байдгаас гэрээр хүмүүжих явдал ихэссэн. Иймээс Ховд аймгийн орон нутгийн удирдлага засаг дарга нар хувийн хэвшлийн цэцэрлэгүүдтэй хамтран ажиллаж тэдэнд үйл ажиллагаагаа явуулах боломжыг нээж өгсөн юм. Ингэснээр хувийн 14 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 700 …
-
2 June
Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан: “Эрчим хүчний үр ашиг төсөл хэрэгжиж эхэлсэн нь барилгын дулааны алдагдлыг бууруулах чухал ажил болсон”
Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг ерөнхий боловсролын 12 жилийн 2 дугаар сургуулийн их засварын ажилтай танилцлаа. Тус сургуулийн барилгыг Орон нутгийн хөгжлийн сангийн 150 сая төгрөг, Жаргалант сумын ОНХС-ийн 50 сая төгрөг, Щвейцарийн хөгжлийн агентлаг, Германы эдийн засаг хөгжлийн хамтын ажиллагааны яам хатран 580 сая төгрөг нийт 780 сая төгрөгийн төсөвт өртөгөөр 920 хүүхдийн хичээлийн байрны барилгын дулаан техникийн …
May, 2016
-
30 May
Увсчууд Баянаа аваргын охиныг голж, З.Энхболд онигоонд оров
Энэ сарын 26-ны өдөр Увс аймгийн АН-ын хороо хуралдаж, санал хураалт явуулан Увс аймгийн гурван тойрог дээр УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсан. Энэхүү санал хураалтын дүнгээр Н.Алтанхуяг, С.Отгонбаяр Т.Цоггэрэл нар хамгийн өндөр санал авч, УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болжээ. Гэвч Увс аймгийн АН-ын хорооны энэ санал Үндэсний зөвлөл дэхь хороонй хурал дээр ирэн өнгө будаг нь хувирч, УИХ-ын сонгуулийн …
-
30 May
Ховд Хөгжил Политехник Коллеж төгсөгчиддөө үнэлгээ өгч байна
Ховд Хөгжил Политехникийн Коллеж амьдралд ойрхон, гараад ажлын байр олох нөхцөл боломж бүхий мэргэжлийг суралцагчиддаа нэг жилийн хугацаанд зааж сургадаг билээ. Тэгвэл туршлагатай багш нарын заах арга зүйгээс суралцсан нэг жилийн сургалтын төгсөгчид сурсан зүйлээ үнэлүүлэж байгаа тухай тус коллежийн пэйж хуудсанд зурагтай мэдээлэл тавигдсан байна.
-
30 May
Монгол төрийн үнэ цэнэ ингэтлээ унах гэж үү …
Монгол төрийн эрх барих дээд байгууллагад түмний элчээр суух эрхэм түшээг сонгох ээлжит сонгууль сар гаруй хугацааны дараа болно.Дөрвөн жил хүлээсэн сонгох эрхээ зөв эдэлж улс эх орныхоо язгуур эрх ашиг, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хариуцлагатай сонголт хийх нь сонгогч бидний туйлын эрхэм зорилго.Төрд итгэх итгэл алдарсан өнөө үед төрийн түшээ түмний элч болох хүнийхээ удам угсаа, эрдэм чадал,оюун ухаан, мэдлэг …
-
26 May
Ховд аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид
Ховд аймгийн Сонгуулийн хорооноос орон нутгийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн нэрсийг албан ёсоор баталгаажуулан хэвлэлийн бага хурал хийлээ. МАН, АН-аас 28 тойрогт, МАХН-аас 23 тойрогт 25 хүн, бие даагч 6 хүн дэвшихээр болсон байна. Бие даагчдын хувьд Жаргалант сумын Алагтолгой, Бичигт, Буянт баг болон Булган, Мөнххайрхан, Мянгад сумдад нэр дэвшинэ. УИХ-ын сонгуулийн хувьд хөдөөд 48, нийслэлд 28 тойргоор явагдана. Манай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл