ЭЕШ-ын нэгдсэн дүн гарч Их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх журмын дагуу бүртгэл эхэллээ. Энэ жилийн хувьд 1390 төгсөгч батламжаа гардан авчээ. Энэ жил Ховд аймгийн хэмжээнд 24 сургуулийн 1401 төгсөгч ЭЕШ-ыг монгол хэл бичгийн шалгалтаар эхлэн өгсөн. Үүнээс 1390 төгсөгч үндсэн 10 хичээлээр энэ удаагийн элсэлтийн ерөнхий шалгалтанд орж энэ сарын 1-нд оноо нь гарсан байна.
Монголын их дээд сургуулиудын консорциумын гишүүн их, дээд сургууль, коллежид Ховд аймгаас 2016 онд оюутан элсүүлэх журмын дагуу бүртгэл 07 сарын 04-ний өдөр буюу өчигдөр 10.00 цагаас Жаргалант сумын ЕБ-ийн 3-р сургууль дээр эхэлж төгсөгчид батламжаа гардан авсан юм.
khovdnews.mn