Сэлэнгэ, Дорнодод ой хээрийн түймэр гарчээ

d2a31cf6-28d6-4bf4-a592-8ad3a7bac46a-1-702x336

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ой, хээрийн хоёр түймэр бүртгэгдэв.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн “Цагаан шилүүстэй” /сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/ гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагаар /2016.07.02/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж  түймрийг бүрэн унтраасан байна.

Мөн Дорнод аймгийн Чойбалсан сумын Хуластай багийн “Суман-Гүн” /сумын төвийн урд зүгт 8 км/ гэдэг газар хээрийн түймэр гарсан дуудлагаар /2016.07.03/ аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …