Хэнтий аймгийн удирдлагууд хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө

1473643082_img_6490

9-р сарын 10-нд Хэнтий аймгийн удирдлагууд улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун зовлонг биеэрээ амссан хэлмэгдсэд, тэдгээрийн ар гэрийнхэн, ач зээ,төрөл төрөгсдөд хүндэтгэл үзүүлж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө.Манай аймгийн нутаг дэвсгэрээс хилс хэрэгт татагдаж хэлмэгдсэн 3000 гаруй иргэд байсан гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг бөгөөд
Лхүмбийн гэх зохиомол хэрэгт Хэнтий, Дорнод, Улаанбаатар хотын 317 хүнийг хилсээр баривчилж, 56 хүнийг цаазаар авч, 260 хүнийг 3-10 жил гянданд хорих ялаар шийтгэж байжээ.
1998 онд УИХ-аас “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийг цагаатгах,тэдэнд нөхөн олговор олгох” тухай хууль батласнаар жил бүрийн 9 дүгээрсарын 10-ыг “хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгосон билээ.Хэнтий аймгийн ЦАУЗК нь өнгөрсөн хугацаанд 1690 гаруй иргэдтэй уулзаж,1500 гаруй өргөдөл гомдол, санал хүсэлт хүлээн авч 1141 иргэнд 1 тэрбум 29 сая төгрөгний нөхөн олговорыг хэлмэгсдийн ар гэр, төрөл төрөгсдөд олгоод байна.

Монголд өрнөсөн их хэлмэгдүүлэлтийн хомрогонд хуучнаар Сэцэн хан аймгийн бүх хошуудыг хамруулсан нь нэг талаас Чингис хааны алтан ургийнхан болон тэдэнтэй холбоо сүлбээтэй хүмүүс, нөгөө талаас Монголын оюунлаг хэсэг өртсөнийг эрдэмтэн судлаачид тогтоосон байдаг.

Мэдээг бэлтгэсэн Хэнтий аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтанС.Оюун-Эрдэнэ

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …