Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн 2016 оны 9 дүгээр сарыэ 8-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын дарга Үй Лисинь, Хөлөнбуйр хотын дэд дарга Ниү Жэншэн тэргүүтэй албаны төлөөлөгчидтэй ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд удирдлагууд харилцан үг хэлж Монгол улс, БНХАУ-ын хоорондох стратегийн түншлэлийн харилцаа шинэ шатанд гарч, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа талууд онцлон тэмдэглэж санал нэгтэй байгаагаа харилцан илэрхийлэв. Дорнод аймаг Хөлөнбуйр хот хоорондоо олон жилийн турш найрсаг харилцаатай, хамтын ажиллагааг өрнүүлж ирсэн. Дорнод аймаг Хөлөнбуйр аймаг хооронд гурван улсын хилийн бусад оршдогоо онцлогтой юм.
Монгол улс, БНХАУ-ын хоорондох стратегийн түншлэлийн харилцаа шинэ шатанд гарч, орон нутаг хоорондын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй хөгжиж, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг салбар бүрийн хамтын ажиллагаа эрчимжиж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлэв аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэллээ.
Өнгөрсөн жилүүдэд Хөлөнбуйр хотын зүгээс манай аймгийн бүтээн байгуулалтанд дэмжлэг үзүүлж Хэрлэн голын эрэг дагуух Хөлөнбуйр гудамж зэрэг өөр олон ажлуудыг өөрсдийн хөрөнгөөр бүтээн байгуулж байсан юм.
Уулзалтын төгсгөлд удирлагууд эрүүл мэнд, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
dornod.gov.mn